Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2017-03-22
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд олгодог тусгай зөвшөөрлийн олголтын байдалд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах, зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, өргөн нэвтрүүлгийн хууль, эрхзүй зохицуулалтын орчинг сайжруулах зорилгоор

 “УЛААНБААТАР ХОТЫН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖИЙГ СУДЛАХ”

  1. Харилцаа холбооны салбарын бодлого зохицуулалтын шийдвэр гаргах, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, үйлчилгээний чанарын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тогтоох, алслагдсан сум суурин газарт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг судлах зорилгоор

“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ СУДАЛЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ”

зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.   

Энэхүү зөвлөх үйлчилгээний судалгааны ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх шаардлага тавигдана.

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх компани нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг баталгаажуулан ирүүлнэ. Үүнд:
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн баталгаажсан хуулбар болон дэлгэрэнгүй танилцуулгыг ирүүлнэ;
  • Судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай, техникийн болон программ хангамжийн боломжтойг нотлох, судалгааны чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан эсэх;
  • Судалгаа, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулах чиглэлээр ажиллах мэргэжлийн боловсон хүчинтэйг нотлох дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга (анкет);
  • Судалгаа хийх аргачлалын талаарх танилцуулга;
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл;
  1. Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 03 дугаар сарын 22-ноос 2017 оны 03 сарын 30-ны өдрийн  09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 03 дугаар сарын 31-ний 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо  
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар

          Утас: 304257, 304258, 18001858,

          Вэб хаяг: www.crc.gov.mn

          И-мэйл: sudalgaa@crc.gov.mn