Тус хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйл ажиллагааг зохицуулдаг. Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаарын үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн. Тусгай дугаар руу залгахад хэрэглэгч өөрөө мэдэлгүй өндөр тарифаар ярьж, ярианы нэгж төлбөрөөр хохирох эрсдэлтэй бөгөөд үүнийг “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийн 8.2 “Тусгай дугаар эзэмшигч нь нэмүү өртөгт үйлчилгээ үзүүлэх бол хэрэглэгчид үйлчилгээний үнэ тарифыг үйлчилгээ үзүүлэхийн өмнө заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс зөвхөн тухайн сүлжээний хэрэглэгчийн тарифыг тооцож авдаг байхаар зохион байгуулж, үйлчилгээ эрхлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” заалтаар зохицуулж, тус хорооноос уг шаардлагын биелэлтэнд тогтмол хяналт хийж ажилладаг. Энэ ажлын хүрээнд хяналт хийхэд 2016 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар нэмүү өртөгт нийт 140 тусгай дугаараас доорх 7 тусгай дугаар хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй нөхцөл шаардлагыг зөрчиж байна.
Хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй байгаа тусгай дугаар эзэмшигчид
2016.12.01-ний байдлаар
Орон нутагт
№ |
Эзэмшигч |
Тусгай дугаар |
Байршил |
Үнэ тариф /1 мин/ |
---|---|---|---|---|
1 |
МБСТВ ХХК |
1900-1503 |
Увс аймаг, Улаангом сум |
350 төг |
2 |
Говийн долгион мэдээллийн төв ТББ |
1900-1519 |
Өмнөговь аймаг, Даланзадгад сум |
350 төг |
3 |
Сайхан Монгол ЭИАК НҮТББ |
1900-1535 |
Булган аймаг, Булган сум |
500 төг |
4 |
Сайн Орших шуурхай зарын сонин ХМХ |
1900-1540 |
Дархан-Уул аймаг, Дархан сум |
500 төг |
5 |
Лха ХХК |
1900-1558 |
Дархан-Уул аймаг, Дархан сум |
700 төг |
6 |
Сайншал ХХК |
1900-1565 |
Өмнөговь аймаг, Даланзадгад сум |
400 төг |
7 |
Түвдэнгийн Бор Интернэшнл |
1900-1595 |
Өмнөговь аймаг, Даланзадгад сум |
350 төг |