Home / Articles / Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгуудад уул уурхай, ашигт...
Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгуудад уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын радио давтамж ашиглалтын байдалд хийсэн шалгалтын тайлан
2016-09-29
Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгуудад уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын радио давтамж ашиглалтын байдалд хийсэн шалгалтын тайлан Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгуудад уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын радио давтамж ашиглалтын байдалд хийсэн шалгалтын тайлан

        Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгуудын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”,  “Радио долгионы тухай хууль”  тогтоомжууд  түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, цаашид хэрэгжүүлэх саналыг авах, хэрэгжүүлэхэд холбогдох шалгалтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор тус хорооны хяналтын инженер Д.Санжсүрэн, Ц.Өсөхбаяр нар 2016 оны 09 дүгээр сарын 12-22-ны өдрүүдэд хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

       Шалгалтад Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгуудын нутаг дэвсгэрт байрлах уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж буй 50 хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд, мөн тэдгээр уул уурхайн байгууллагуудын 9 харуул хамгаалалтын алба хамрагдсан.

 Шалгалтын  хүрээнд дараах ажлууд хийгдэв. Үүнд:

  1. Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгуудын нутаг дэвсгэрт байрлах уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж буй газруудад ашиглаж буй радио төхөөрөмжүүдийн давтамжийг тодорхойлж, тэдгээр давтамжуудыг ашиглах эрхийн бичигтэй эсэхийг шалгав. Нийт үйл ажиллагаа явуулж байсан 50 хувь хүн, аж ахуй нэгж байгууллагуудын 9 байгууллага нь эрхийн бичигтэй, 17 байгууллагын 141 ширхэг хэт богино долгионы харилцааны станц нь эрхийн бичиггүй хууль бусаар ашиглаж байна.

Нийт шалгалтад хамрагдсан байгууллага

50

Үйл ажиллагаа явуулаагүй байсан

4

Үйл ажиллагаа явуулж байсан

46

Эрхийн бичигтэй

9

Эрхийн бичиггүй

17

Станц ашигладаггүй, гар утас ашигладаг

20

 
  1. Мөн радио давтамж ашиглах эрхийн бичигтэй 9 байгууллагуудаас 3 байгууллага зөрчилгүй, 4 байгууллагын эрхийн бичгийн хугацаа дуусгавар болсон, 2 байгууллага давтамжийн зөрчилтэй байсан. Радио давтамж ашиглах эрхийн бичиггүй болон хууль бус хэрэглээтэй албан байгууллагуудад 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаат үүрэг даалгавар өгсөн.

Эрхийн бичигтэй ажиллаж байсан

9

Хэвийн зөрчилгүй

3

Эрхийн бичгийн хугацаа дуусгавар болсон

4

Давтамжийн зөрчилтэй

2

  1. Ашиглагдаж байгаа радио төхөөрөмжүүдийн чанар байдлыг тодорхойлох дүгнэлт хийсэн. Уул уурхайд 18 төрлийн хэт богино долгионы радио станц ашиглагдаж байна. Үүнээс станцын давтамжийг гараар тохируулдаг 2 төрөл, программ хангамжаар тохируулдаг 16 төрлийн радио станц ашиглагдаж байна.

Нийт

18

Гараар тохируулдаг

2

Программ хангамжаар тохируулдаг

16

Шалгалтын явцад илэрсэн нийтлэг зөрчил

  • Радио давтамж ашиглах эрхийн бичигтэй болон бичиггүй уул уурхайн байгууллагуудын ашиглаж буй хэт богино долгионы радио станц нь үйлдвэрийн давтамж дээр тохируулагдан зөвшөөрөлгүй ашиглагдаж байгаа нь “Радио долгионы тухай ” хуулийн 8.1 заалтыг зөрчиж байна. Радио давтамж ашиглах эрхийн бичиггүй болон хууль бус хэрэглээтэй албан байгууллагуудад 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаат үүрэг даалгавар өгсөн. Мөн тухайн албан байгууллагуудад зөрчил арилгуулах тухай зөвлөмж бүхий албан бичгүүдийг хүргүүлсэн.
  • Сүүлийн жилүүдэд уул уурхайд утасгүй камерын системийг ихээр суурилуулж ашиглаж байна. Шалгалтаар нийт 6 байгууллага утасгүй камерын систем ашиглаж байсан. Тус системд 2.4 ГГц, 5 ГГц радио давтамж дээр ажилладаг радио линкийг ашиглаж байгаа нь “Радио долгионы тухай ” хуулийн 8.1 заалтыг зөрчиж байна.
  • Шалгалтад уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж буй 50 хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд мөн тэдгээр уул уурхайн байгууллагуудын 9 харуул хамгаалалтын алба хамрагдсан.

Харуул хамгаалалтын байгууллага

9

Хэвийн зөрчилгүй

3

Эрхийн бичгийн хугацаа дуусгавар болсон

2

Эрхийн бичиггүй болон давтамжийн зөрчилтэй

4

  • Шалгалтад хамрагдсан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд программ хангамжаар тохируулдаг 18 төрлийн радио станц, гараас дурын давтамжийг тохируулдаг 2 төрлийн радио станцыг ашиглаж байна.
  • Нийтлэг худалдаалагддаг хэт богино долгионы радио станц нь радио давтамжийн 400-470 МГц, 450-470 МГц давтамжийн зурваст тохируулагдсан байна.