Home / Articles / “Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Мэдээ” сэтгүүлийн шинэ...
“Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Мэдээ” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.
2013-05-29
“Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Мэдээ” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. “Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Мэдээ” сэтгүүлийн  шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос улирал бүр төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, компани, иргэд, уншигч нарт зориулан өөрийн байгууллагын үйл ажиллагаа, тайлан, мэдээ мэдээлэл хүргэх, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, шинээр батлагдсан дүрэм журам, баримт бичгийг сурталчилан таниулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн зорилго бүхий  “Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээ” сэтгүүлийн шинэ дугаарыг Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баяр, “ICТ EXPO-2013” үзэсгэлэн арга хэмжээг тохиолдуулан гаргалаа.  

Энэхүү сэтгүүлийн шинэ дугаарт  тус хорооны  2013 оны эхэнд хэрэгжүүлсэн зорилт, арга хэмжээнүүд, төсөл хөтөлбөр, батлан гаргасан тогтоол шийдвэр, дүрэм журам, үндэсний стандартууд, салбарын 2012 оны жилийн эцсийн статистик үзүүлэлтүүд, хяналт шалгалтын тайлан, дүрэм журам, гадаад ба дотоод үйл явдал мэдээлэл, ойн арга хэмжээний үзэсгэлэн, тэмцээний хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллүүд тус тус багтсан болно.