Home / Articles / “Интернет засаглал” сэдэвт сургалт семинар зохион байгуулагдана
“Интернет засаглал” сэдэвт сургалт семинар зохион байгуулагдана
2016-09-30
“Интернет засаглал” сэдэвт сургалт семинар зохион байгуулагдана “Интернет засаглал” сэдэвт сургалт семинар зохион байгуулагдана

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2016 оны 10 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд олон улсын GSMA (Groupe Speciale Mobile Association) байгууллагатай хамтран “Интернетийн засаглал (Internet governance)” сэдэвт семинарыг зохион байгуулах гэж байна. Энэхүү семинарт төр, хувийн хэвшлийн болон ТББ мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нийт 50 төлөөлөгч оролцоно.

GSMA (Groupe Speciale Mobile Association) нь дэлхий нийтийн 800 орчим үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, 300 орчим технологийн компани, салбарын зохицуулах байгууллагуудыг багтаасан улс орнуудад дэвшилтэд технологи, технологийг хэрхэн хэрэгжүүлэх, тэдгээрийн бодлого зохицуулалтын талаар судалгаа, сургалт семинарыг зохион байгуулдаг олон улсын байгууллага юм.

Интернет засаглал гэдэг нь интернетийн бүтцийг хэрхэн үр ашигтайгаар зохион байгуулж хэрэглэх тухай асуудал юм. Одоогийн байдлаар дэлхий дээр ойролцоогоор 3 тэрбум интернет хэрэглэгч байна. Тиймээс зайлшгүй хэрэглээ болсон интернетийг өөрийн улс орны эдийн засагт эерэгээр ашиглах болон олон нийтэд боломжийг хэрхэн зөв олгох вэ гэдэг нь улс орон болгоны анхаарлын төвд байна. Интернет засаглал нь ерөнхий агуулгаараа дараах зүйлсийг илэрхийлдэг. Үүнд: 

  • Хэрхэн үр ашигтайгаар интернетийн (утастай болон утасгүй) бүтцийг зохион байгуулах, интернетийн хүрэлцээг нэмэгдүүлэх
  • Хэрэглэгч, бизнесийн байгууллагууд болон засгийн газрын тэгш оролцоог хангах
  • Норм, стандарт болон домайн нэрийн зохицуулалт хийх
  • Бодлого хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлэх
  • Кибер аюулгүй байдал, ардчиллын суурь зарчмыг хангах (үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө), Оюуны өмчийн асуудал, хүүхдийн эрхийг онлайн ертөнцөд хамгаалах
  • цахим-худалдаа(e-commerce), цахим болон контентийн бизнесийн хөгжлийг хангах зэрэг болно

Олон улсад олон талын оролцоот хандлага (multistakeholder approach) аргыг интернетийг зохицуулах хамгийн зөв арга юм гэж үзэж байна. Интернет нь өөр хоорондоо холбогдсон сервер, тэдний хооронд харилцан уялдаатай ажилладаг дэлхий нийтийн глобал сүлжээ тул бүс нутгийн болон олон улсын байгууллагууд болох ITU, OECD, WTO, ICANN гэх мэт байгууллагуудын оролцоо маш чухал бөгөөд эдгээрийн зохион байгуулсан олон улсын хурлаар интернет засаглалын ерөнхий бодлого гардаг байна.

Семинарын хөтөлбөр:

Сургагч: Dominique Lazanski, Public Policy Director, GSMA

Өдөр 1

8.30 – 9.00

Оролцогчдын бүртгэл

9.00 – 9.15

Нээлтийн үйл ажиллагаа танилцуулга

9.15 – 10.00

Интернет засаглалын ойлголт (Internet governance overview)

10.00 – 10.15

Цайны завсарлага

10.15 – 12.15

Интернетийн түүх

12.15 – 13.15

Үдийн хоол

13.15 – 14.45

Интернетийн бүтэц (Internet architecture)

14.45 – 15.00

Цайны завсарлага

15.00 – 17.00

Интернет засаглалд оролцогч талууд (Internet governance at work)

Бодлогын асуудлууд болон Интернет засаглал (Policy issues and internet governance)

17.00

Хаалт

Өдөр 2

8.30 – 9.00

Оролцогчдын бүртгэл

9.00 – 9.15

Өдөр 1 – ийн сургалтыг товч дүгнэх

9.15 – 10.00

Засгийн газар болон бусад оролцогчдын үүрэг

10.00 – 10.15

Цайны завсарлага

10.15 – 12.15

Харилцаа холбооны салбарын зохицуулалт болон Интернет засаглал

12.15 – 13.15

Өдрийн хоол

13.15 – 14.45

Дасгал: Зохицуулалтын олон төрлийн арга загварыг гаргах

14.45 – 15.00

Цайны завсарлага

15.00 – 17.00

Хөгжиж буй орнуудын бодит тодорхой асуудлууд

Интернет засаглалын ерөнхий бүтэц тогтолцоог өргөн хүрээгээр гаргах болон ирээдүйд юу биднийг хүлээж байна вэ?

17.00

Хаалт

 

Day 1

9.00 – 9.15

Welcome and Introductions

9.15 – 10.00

 

 

Internet governance overview

  • What is internet governance?
  • Concepts and agents

10.00 – 10.15

Break

10.15 – 12.15

 

History of the internet

  • ARPANET: a defence project
  • Internet: an academic network of networks
  • How the internet became commercial
  • The role of mobile technology

12.15 – 13.15

Lunch

13.15 – 14.45

 

Internet architecture

  • Network of networks
  • TCP/IP, A-root, TLDs, SMTP, HTML…
  • Mobile internet technologies and architecture

14.45 – 15.00

Break

15.00 – 17.00

 

Internet governance at work

  • Governing bodies, standard setting,  policy forums and domain and number management

Policy issues and internet governance

  • Jurisdiction and enforcement of national laws and regulations
  • Cybersecurity, freedom of expression and privacy
  • Intellectual property and electronic commerce

17.00

Close

 

Day 2

9.00 – 9.15

Recap of Day 1

9.15 – 10.00

 

 

The roles of government and other stakeholders

  • The role of government in the multistakeholder model
  • The role of Intergovernmental organizations: ITU, OECD, WTO…

10.00 – 10.15

Break

10.15 – 12.15

Telecoms regulation and internet governance

•               Framing issues in the right debate

•               Why many internet issues require a multidisciplinary approach

12.15 – 13.15

Lunch

13.15 – 14.45

Exercise: Modelling different policy approaches

14.45 – 15.00

Break

15.00 – 17.00

 

 

 

Issues specific to developing countries

  • Achieving internet access for as many people as possible
  • Capacity building and other collaborative ways to address issues
  • Funding participation in internet governance bodies

A broader framework for internet governance and what the future holds

  • Near future challenges of internet governance

17.00

Close