Home / Articles / РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ...
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭГДЭЛ 2016 оны 6 дугаар сарын 10
2016-06-10
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭГДЭЛ 2016 оны 6 дугаар сарын 10 РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭГДЭЛ  2016 оны 6 дугаар сарын 10

Тус хороонд 2016 оны 6-р сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз,радиогийн удирдлагуудтай Сонгуулийн тухай хуульд заасан радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаатай холбоотой зүйл заалтууд, радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд  тавих хяналт, мониторингийн зарчмыг танилцуулах уулзалтыг зохион байгуулсан.

Тус уулзалтын үр дүнд Сонгуулийн тухай хуулийн 82.6 дахь хэсэгт “Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут / -ны хорин таваас илүүгүй хувь /15 мин/ нь нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчид ногдоно” гэсэн заалтын хэрэгжилтэд тавих хяналтын үзүүлэлтийг тодорхой болгож, хэрэгжилтийг хангуулж ажиллахад талууд үл ойлголцсон байдал үүсгэхгүйн үүднээс тус хорооны 2016 оны 06-р сарын 10-ны өдрийн 01/1077 тоот албан бичгээр тодруулга авахаар Сонгуулийн ерөнхий хороонд хандсан болно.

Хоногт гарах сонгуулийн сурталчилгааны нийт цаг болон хоногт гарах 1 цагт 15 минутыг хуваарилахтай холбоотой тодруулгыг Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны 06 –р сарын 10-ны өдрийн 343 тоот  албан бичгээр ирүүлсэн болохыг сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд  мэдэгдэж байна.

Иймд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан албан ёсны мэдэгдэлтэй танилцаж, Сонгуулийн тухай хуулийг мөрдөж ажиллана уу.