Home / Articles / Хаягжуулалт, бүсчлэлийн код хариуцсан мэргэжилтэн
Хаягжуулалт, бүсчлэлийн код хариуцсан мэргэжилтэн
2016-05-24
  • Монгол улсад шинээр оноогдсон аймаг, нийслэл, сум, баг, хорооны хил хязгаарын бүс, барилга байгууламжид бүсчлэлийн болон шуудангийн нэгдсэн кодыг оноон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах
  • Шинээр оноогдсон бүсчлэлийн кодыг жил бүр Засгийн газраар оруулан Ерөнхий сайдын захирамжаар батлуулах
  • Бүсчлэлийн болон шуудангийн нэгдсэн кодыг нийтийн хүртээл болгох, мэдээллийн санг бүрдүүлэн баяжуулах, иргэн хуулийн этгээдийг мэдээллээр ханган ажиллана.
  • Бүсчлэлийн болон шуудангийн нэгдсэн кодын мэдээллийн баазыг жилд 2 удаа нэмэлт өөрчлөлт, хөгжүүлэлт хийж ажиллах
  • Шуудангийн хаяг, хаягийн бичвэртэй холбоотой бусад стандартуудыг сурталчилан нэвтрүүлж ажиллах
  • Олон улсын байгууллагуудтай хамтран Монгол улсын хаягжуулалтын талаар хийгдэх төслийг хариуцан ажиллах
  • www.zipcode.mn цахим хуудасны сервер, програмын хангамжийн хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах
  • Бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодтой холбоотой мэдээллийг www.crc.gov.mn  цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тухай бүр нь мэдээллэж байх.
  • Шуудангийн  солилцоооны мэдээг  нэгтгэн дүн шинжилгээ хийх
  • Нэгтгэгдсэн мэдээллийг хорооны цахим хуудсанд нийтэд хүртээмжтэй байдлаар байршуулах
  • Шуудангийн салбарын зах зээлийн талаархи статистик мэдээллийг хэрэглэгчид хүргэх
  • Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хариуцсан ажлын чиглэлээр ирүүлсэн албан бичгийг  шийдвэрлүүлэх,санал хүсэлтэнд хариу өгөх     
  • Мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистик  тайлан мэдээллийг  заасан хугацаандаа ирүүлээгүй эзэмшигчдээс тайлан мэдээллийг ирүүлэхийг шаардах, тайлан мэдээллийг гаргуулан холбогдох албадыг мэдээллээр хангаж  ажиллах
  • Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хууль, журам, нөхцөл шаардлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй эсэхэд зөвлөгөө өгөх, зохицуулалт хийх, хяналт тавих, шалгалт хийх, дүгнэлт өгөх