Home / Articles / Мэндчилгээ
Мэндчилгээ
2016-05-18
Мэндчилгээ Мэндчилгээ
Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын мэндийг энэхүү салбарын тулгын чулууг тавилцаж, хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмадууд, үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж шинэ түүхийг бүтээж буй нийт инженер техникийн ажилтан ажиллагсад, тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон тус салбарын үйлчилгээг хүртэж буй хэрэглэгчид, иргэддээ  баярын мэндийг өргөн дэвшүүлье!

2016 онд холбогдох хууль, тогтоомж болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд тусгай зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх,  салбарт хөрөнгө оруулагч, үйлчилгээ эрхлэгчдийн нөр их зүтгэл, хөдөлмөрөөр хэрэглэгч өөрийн ашиглаж буй дугаартайгаа хүссэн үүрэн холбооны оператор руу шилжих, дараа үеийн, утасгүй хөдөлгөөнт холбооны үйлчилгээ (4G) зэрэг дэлхийн жишигт нийцсэн техник, технологи, үйлчилгээг Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчиддээ хүргэх эрх зүйн болон зохицуулалтын орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Мөн технологийн  шинэчлэл, дэвшлийг даган зайлшгүй анхаарах шаардлагатай цахим орчны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, өргөн зурвасын үйлчилгээ ба хэрэглээг улам нэмэгдүүлэх, өргөн нэвтрүүлэг,  контентийг хөгжүүлэх, түүнтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах  эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох зэрэг олон асуудал байгааг судлан, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Бид үйл ажиллагаандаа шударга ёсыг эрхэмлэн ил тод, нээлттэй, хариуцлагатай, чадварлаг, шуурхай байх зарчмыг үнэт зүйлсээ болгон ажилладаг бөгөөд  та бүхний санал зөвлөмж, санаачилга, оролцоо бидний ажилд үргэлж дэмжлэг болох болно.

Харилцаа холбооны зохицуулах хороо