Home / Articles / “ICT-EXPO-2013” Үзэсгэлэн болно
“ICT-EXPO-2013” Үзэсгэлэн болно
2013-05-16
“ICT-EXPO-2013” Үзэсгэлэн болно “ICT-EXPO-2013” Үзэсгэлэн болно

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2013 оны 5 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “Ирээдүйтэй холбогдоё-Шинэ амьдралын хэв маяг”/ Connecting the future-New life style/ уриан дор “ICT-EXPO-2013” үзэсгэлэн уламжлал болгон 7 дахь жилдээ зохион байгуулагдана. “ICT-EXPO-2013” үзэсгэлэнд Олон улсын болон гадаадын байгууллагууд, Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Төрийн байгууллагууд, Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй бусад салбарын байгууллагууд, Их дээд сургуулиуд, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцох юм. Энэ удаагийн үзэсгэлэн “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр батлагдсантай холбогдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд олон улс, гадаадын байгууллагууд түлхүү оролцож байгаа нь салбарын хөгжил дэвшлийг дэлхийн түвшинд хэдийнээ хүрсэнийг илтгэх болно. Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, “КАНСАТ” бичил хиймэл дагуулын үндэсний анхдугаар тэмцээн, программ хангамжийн тэмцээнүүд, Эрдэм шинжилгээний хурал /ICT and improving toad safety/, “ICT for life” зохиомжийн дор дижитал арт тэмцээн, Флаш моб бүжгийн уралдаан, цахим спортын улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн зэрэг салбарын хурдацтай хөгжлийн үр болсон сонирхолтой олон арга хэмжээнүүд зохиогдох юм. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй “ICT-EXPO-2013” үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр мэдээлэл, харилцаа холбооны Юнител груп ажиллаж байна. Тус үзэсгэлэнг хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо оролцож байна.