Home / Articles / Мэдээлэл, харилцаа холбооны салбарын баяр “спорт наадам”...
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын баяр “спорт наадам” амжилттай зохион байгуулагдлаа
2013-05-16
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын баяр “спорт наадам” амжилттай зохион байгуулагдлаа Мэдээлэл, харилцаа холбооны салбарын баяр “спорт наадам” амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын ажилтан, ажиллагсадын баярын өдөр”-ийг 2013 оноос эхлэн 5 дугаар сарын сүүлчийн Ням гаригт тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.  Салбарын өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм. МТШХХГ, ХХЗХ болон байгууллага, компани, аж ахуйн нэгжийн дунд спортын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээн долоон төрлөөр зохиогдсон бөгөөд манай байгууллага нь зургаан төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин  нийт 25 аж ахуй,  нэгж байгууллагуудаас 15-р байранд орж. Нэг мөнгөн медалийн болзол хангалаа.