Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Радио өргөн нэвтрүүлгийн хөгжил” сэдэвт сургалт семинарыг Харилцаа холбооны зохицуулах хорооны радио долгион хяналтын төвд зохион байгууллаа.
Тус семинарт Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг 27 FМ радиогийн нийт 46 төлөөлөгч оролцож саналаа солилцлоо.
Семинарын хүрээнд FМ радио өргөн нэвтрүүлгийн долгион тархалт, модуляцын онцлог, дууны гаралтын түвшин, нэвтрүүлэгчийн тохиргоо болон анхаарвал зохих техникийн асуудлуудыг бодит хэмжилт, хэмжүүрийн систем дээр тайлбарлаж танилцуулсан бөгөөд сар, улирал тутам байгууллагын цахим хуудсаар мэдээлэгдэж буй FM радио өргөн нэвтрүүлгийн суурин хяналтын мэдээний талаар заавар зөвлөгөө өглөө. Семинарт FM102.1 MGL радиогийн Захирал Х.Доржпалам өөрийн радиогийн студийн бүтэц зохион байгуулалт, авч хэрэгжүүлсэн ажлууд болон туршлагын талаар, FM91.7 Хэмнэлт долгион медиа группийн Ерөнхий продюсер Н.Баяраа “Радио өргөн нэвтрүүлгийн зах зээлийн судалгаа, радиогийн контент, үнэ тарифтай холбоотой тулгамдаж буй асуудлууд ба шийдэл” сэдвээр илтгэлт тавьж нийт радио өргөн нэвтрүүлгийн олон улсын туршлага, шийдлийн талаар тус тус танилцууллаа.
Түүнчлэн УИХ-ын удахгүй сонгууль болохтой холбогдуулан сонгуулийн тухай хууль, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журмын талаар мэдээллийг хүргэсэн юм.
Семинарын хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэж санал солилцлоо. Үүнд:
- Анологи системээс тоон технологид (DAB+) хэрхэн шилжих;
- Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эхрлэгчид хэрхэн өөрсдийн сайн контентийг бий болгох;
- Студийн стандарт бий болгох;
- Мэргэшсэн боловсон хүчинтэй болох;
“Радио өргөн нэтврүүлгийн хөгжил” сэдэвт сургалт семинар нь радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд өргөн хүрээний мэдээ мэдээллийг солилцох, тоон технологийн ач холбогдолтой танилцах боломжийг бүрдүүлсэн өндөр үр дүнтэй семинар болон өндөрлөлөө.
Сургалтын үеэр танилцуулсан илтгэлүүд