Home / Articles / Телевизүүдийн анхааралд
Телевизүүдийн анхааралд
2013-04-19

Тоон технологийн шилжилтийн талаар олон нийтэд  мэдээлэх тухай   

Монгол Улсын Засгийн газраас 2010 онд “Монгол улсын радио телевизийн системийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” баталж, 2014 оны 7 дугаар сарын 31-ний 00 цагт  газрын анологи өргөн нэвтрүүлгийн сүлжээг тоон системд бүрэн шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу тоон өргөн нэвтрүүлгийн сүлжээнд үе шаттай шилжүүлэх, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг бүрдүүлэх цогц арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан бэлтгэл ажлыг хангах олон ажлууд хийгдэж байгаа билээ.

Тоон системд шилжих бэлтгэл ажлуудын нэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үйлчилгээ эрхлэгчид, ард иргэдэд мэдээлэл, сурталчилгааны ажлууд хийгдэх юм. Үүний эхний шатанд Тоон технологид шилжих тухай мэдээллийг бүрэн хүргэх явдал юм.

Иймд мэдээлэл, сурталчилгааг олон нийтэд хүргэх ажилд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдөө идэвх санаачлагатай оролцож, шилжилтийн тухай мэдээллийг олон нийтэд байнгын давталттайгаар хүргэж байх нь шилжилтийн бэлтгэл ажлыг хангахад та бүхний оруулах хувь нэмэр дэмжлэг болно.

Иймд тоон технологид шилжих тухай эхний шатны 15  секундын 2 шторк, мэдээллийг доорх линкээс татаж авна уу.

татах файл -1  татах файл -2