Home / Articles / Бүсчлэлийн кодын лавлах номыг 4 дэх удаагаа...
Бүсчлэлийн кодын лавлах номыг 4 дэх удаагаа гаргалаа
2013-04-01

Энэхүү номыг бэлтгэхэд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, аймгуудын Засаг даргын тамгын газар, Монголын статистикийн үндэсний хороо,  Монгол шуудан ТӨХК-ийн орон нутаг дахь шуудангийн үйлчилгээний газар, салбарууд, UB лавлах 1617-той хамтран ажиллаж 4 дэх удаагаа гаргалаа.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгох, мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх, гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж,  бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох зэрэг зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд, Харилцаа холбооны зохицуулах хороо нь Шуудангийн тухай хуулийн 9.1.3-р заалт, Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 200 дугаар тогтоолын дагуу “Бүсчлэлийн код”-ыг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хариуцан ажиллаж байна.  Энэхүү ажлын хүрээнд “Шуудангийн хаяг” MNS 5971 : 2009 стандарт, “Хаягжуулалтын нэгдсэн стандарт” багц стандартын “Хаягийн бичвэрт тавих шаардлага” MNS 6275:2011 стандарт, “Шуудангийн нэгдсэн кодын формат, түүнд тавигдах шаардлага”  MNS5880 : 2009,  стандартыг боловсруулж батлуулан мөрдөж эхлээд байна.

Энэ удаагийн кодын лавлах номонд УБ хотыг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээ, айл өрхүүд гэж хуваасан бол Аймгийг сум, багийн нэрс, бүсчлэлийн кодын хамт жагсаан бичиж оруулсан болно. Мөн 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнг оруулснаараа өмнөх номуудаас ялгаатай.Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүийн жагсаалтыг бүсчлэлийн кодын хамт хүснэгтэд харуулав.

 

Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид

Улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээ эрхлэгчид

Д/Д Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэрс Бүсчлэлийн код Үйлчилгээний хамрах хүрээ
1 Монгол шуудан ХХК Монгол Улс, УБ хот,15160, Монгол улсын нутаг дэвсгэрт улс хоорондын буухиа /EMS/
2 Ди Эйч Эл ХХК Монгол Улс, УБ хот,14210, УБ, Дархан-Уул, Орхон аймгуудад/DHL/
3 Сэлэнгэ групп ХХК Монгол Улс, УБ хот, 14210, УБ хотын нутаг дэвсгэрт /UPS/
4 Монголиан эйр транспорт ХХК Монгол Улс, УБ хот, 14251, УБ хотын нутаг дэвсгэрт /TNT/
5 Туушин ХХК    Монгол Улс, УБ хот, 14200, УБ хотын нутаг дэвсгэрт /FeDex/
6 Централ Экспресс ХХК Монгол Улс, УБ хот, 16050, УБ хот /OCS/

 

Улс хоорондын илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэгчид

Д/Д Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэрс Бүсчлэлийн код Үйлчилгээний хамрах хүрээ
1 Дээжин корей ХХК  Монгол Улс, УБ хот,14251, УБ хот – БНСУ-ын Сөүл
2 Мон тээвэр сервис ХХК Монгол Улс,УБ хот, 16081,  УБ хот, Дархан, Эрдэнэт-Сөүл
3 МКД ХХК Монгол Улс, УБ хот, 16000, Монгол Улс–БНСУ
4 Тэрхийн сувд ХХК Монгол Улс, УБ хот, 16067, УБ хот-Сөүл
5 Транс евро Ази ХХК Монгол Улс, УБ хот, 16100, УБ хот – Берлин
6 Нэтском ХХК Монгол улс, УБ хот,14240, УБ хот – Сөүл
7 Бритлайн ХХК Монгол улс, УБ хот,16080, УБ хот-Лондон
8 Би Даблю Ай Эс ХХК Монгол улс, УБ хот,16051, УБ хот-Манчестер
9 Англофрейт ХХК Монгол улс, УБ хот,16063, УБ – Лондон, Чикаго, Сан-Франциско, Вашингтон, Лос -Анжелос,Канад улсын Торонто
10 Цолмон цоомоо ХХК Монгол улс, УБ хот,14240, УБ хот – Кванжу
11 Поларис интернэшнл ХХК Монгол улс, УБ хот,15171, УБ- Токио
12 ВИПМК ХХК Монгол улс, УБ хот,13373, УБ хот – И Чон
13 Цагаан дэнс ХХК Монгол улс, УБ хот,18031, УБ хот-Берлин
14 Аршгүүр ХХК Монгол улс, УБ хот,16062, УБ хот – Стокгольм
15 Сакура мандал ХХК Монгол улс, УБ хот,18000, УБ хот – Вашингтон
16 Ди Эм Эл ХХК Монгол улс, УБ хот, 14251, УБ хот-  Ёнсан
17 Сантис эдюкэшнл
сервисис ХХК
Монгол улс, УБ хот,14191, УБ хот -Норфолк,Нью Йорк 
18 Ти Эс Йи ХХК Монгол улс, УБ хот,16000, УБ хот-Анайхем
19 Шажинбат ХХК Монгол улс, УБ хот,14251, УБ хот - Токио 
20 Аймон интернэшл ХХК Монгол улс, УБ хот,15000, УБ хот-Арлингтон
21 Кинг бридж ХХК Монгол улс, УБ хот,16051, Монгол Улс–АНУ
22 Гэгээн чандмань ХХК Монгол улс, УБ хот,14253, УБ хот-Вашингтон-ДС, Нью Иорк, Лос-Анжелос, Чикаго, Сиатл, Сан-Франциско

 

Улс хоорондын шуудангийн логистик үйлчилгээ эрхлэгчид

Д/Д Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэрс Бүсчлэлийн код Үйлчилгээний хамрах хүрээ
1 Смартчойсе транс ХХК Монгол улс, УБ хот,16080,  Монгол Улс-БНСУ, Япон, ХБНГУ, БНХАУ,АНУ

 

Дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэгчид

Д/Д Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэрс Бүсчлэлийн код Үйлчилгээний хамрах хүрээ
1 Монгол шуудан ХХК Монгол Улс, УБ хот,15160, Монгол улсын нутаг дэвсгэрт
2 УБ шуудан ХХК Монгол улс, УБ хот,14141, УБ хотын нутаг дэвсгэрт
3 Скай пост ХХК Монгол улс, УБ хот,14240, УБ хотын нутаг дэвсгэрт
4 Түгээмэл шуурхай шуудан ХХК Монгол Улс, УБ хот, 14190, УБ, Эрдэнэт хотуудын нутаг дэвсгэрт

 

Улс хоорондын шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах

Д/Д Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэрс Бүсчлэлийн код Үйлчилгээний хамрах хүрээ
1 МКД ХХК Монгол Улс, УБ хот, 16000, Монгол Улс-БНСУ

 

Шуудангийн захиалгат болон нэмэлт хүргэлтийн үйлчилгээ

Д/Д Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэрс Бүсчлэлийн код Үйлчилгээний хамрах хүрээ
1 Дэмониг ХХК Монгол Улс, УБ хот, 16052, УБ хотын нутаг дэвсгэрт захиалгат, хүргэлт, нэмэлт
2 КЖБМЖЛ ХХК Монгол Улс,УБ хот,16081, УБ хотын хэмжээнд  хүргэлт

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ШУУДАНГИЙН АЛБА

2013.04.01