Home / Articles / “Радио давтамжийн ашиглалт, зохицуулалт, хяналт шалгалт, хууль,...
“Радио давтамжийн ашиглалт, зохицуулалт, хяналт шалгалт, хууль, холбогдох дүрэм журмыг таниулах уулзалт” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдлаа
2015-12-24
“Радио давтамжийн ашиглалт, зохицуулалт, хяналт шалгалт, хууль, холбогдох дүрэм журмыг таниулах уулзалт” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдлаа “Радио давтамжийн ашиглалт, зохицуулалт, хяналт шалгалт, хууль, холбогдох дүрэм журмыг таниулах уулзалт” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдлаа

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Радио давтамжийн ашиглалт, зохицуулалт, хяналт шалгалт, хууль, холбогдох дүрэм журмыг таниулах уулзалт” сэдэвт семинарыг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүнжин Гранд зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Уг семинарт Улаанбаатар хотод харилцааны радио станц борлуулагч, такси дуудлагын үйлчилгээ эрхлэгч, харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тус  хорооноос “Радио давтамж ашиглах эрхийн бичиг” эзэмшдэг байгууллага, аж ахуй нэгж, компаниудаас төлөөлөл оролцож, дараах илтгэлүүдтэй танилцаж, харилцан санал солилцлоо. Үүнд:

  • Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт
  • Радио долгион хяналтын төвийн үйл ажиллагааны танилцуулга
  • Хууль эрх зүйн орчин, хяналт шалгалтын талаар
  • Радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн талаар

Энэ удаагийн семинараар радио давтамж ашиглах эрхийн бичгийг хэрхэн авах, сунгуулах, түүнийг хэрхэн зөв зохистой ашиглах, шинээр тоног төхөөрөмж худалдан авахдаа давтамжийн зурвасыг хэрхэн зөв тодорхойлох, баталгаатай борлуулагчдаас тоног төхөөрөмж худалдан авах, тоон станц ашиглахад хэрхэн бэлдэх, харилцан нөлөөллийн үед авах арга хэмжээ, хууль эрх зүйн орчны талаар Улаанбаатар хотод харилцааны радио станц борлуулагч, такси дуудлагын үйлчилгээ эрхлэгч, харуул хамгаалалтын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлэл өгч, тэдэнтэй санал бодлоо хуваалцахад чиглэсэн.

Тус хорооны зүгээс “Радио давтамжийн ашиглалт, зохицуулалт, хяналт шалгалт, хууль, холбогдох дүрэм журмыг таниулах уулзалт” сэдэвт семинарт идэвхтэй оролцож, санал бодолоо илэрхийлсэн оролцогчдодоо талархал дэвшүүлэхийн зэрэгцээ та бүхэн цаашид шаардлагатай байгаа сургалт, семинарын талаарх санал хүсэлтээ бидэнд ирүүлэхийг хүсье. Бид та бүхний саналыг цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажиллах болно.

Семинарт тавигдсан илтгэлүүдийг энд дарж харна уу.

  № Илтгэл   Хариуцах эзэн  
1 Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт З.Амгалан /РДЗХА-ны дарга/
2 Радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ талаар танилцуулга А.Болортуяа /мэргэжилтэн/
3 Радио долгион хяналтын төвийн үйл ажиллагааны танилцуулга Ч.Энхболд /РДЗХА-ны ахлах инженер, ХХХУбайцаагч/
4 Хууль эрх зүйн орчин, хяналт шалгалт Н.Амарзаяа /РДЗХА-ны  инженер ХХХУбайцаагч/