Харилцаа холбооны зохицуулах хороо болон GSMA байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд тусгай зөвшөөрөл эзэмшигч үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем” сэдэвт семинарыг зохион байгуулна. Семинарын талаарх мэдээллийг info@crc.gov.mn; chuluunbat@crc.gov.mn хаягаар холбогдож тодруулна уу.