Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2015 оны 07-р сарын 27-ны өдрийн А/195 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн телевизээр гарч буй хөтөлбөр, нэвтрүүлгүүд “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ыг хангаж байгаа эсэхэд 2015 оны 09 сард хяналт, шалгалт хийлээ. Хяналт, шалгалтыг тухайн бүсийг хариуцсан тус хорооны төлөөлөгч болон өргөн нэвтрүүлгийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн хийсэн.
Хяналт, шалгалт хийсэн чиглэл:
“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 7-р зүйл буюу “Өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, сувгийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын доорх заалтуудын хүрээнд хяналт, шалгалт хийсэн. Үүнд:
- Нөхцөл шаардлагын 7.35 буюу урсдаг зар явуулж байгаа эсэх (Урсдаг зарыг зар сурталчилгааны цагаас бусад цагаар явуулж болохгүй)
- Нөхцөл шаардлагын 7.36 буюу баннер, лого давхар байрлуулсан эсэх (Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний баннер, логог зар сурталчилгааны цагаас бусад цагаар дэлгэц дээр давхардуулан гаргаж болохгүй)
- Нөхцөл шаардлагын 7.18 буюу урьдчилж гаргасан хөтөлбөртэй байх (Урьдчилж гаргасан хөтөлбөрөө 3-с доошгүй хоногийн өмнө ОСДҮЭ-д хүргүүлэх, эсхүл хөтөлбөрөө тогтмол гаргаж байх цахим хуудсыг мэдэгдэх ба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод зарлаж мэдэгддэг байх ёстой)
- Нөхцөл шаардлагын 7.4 буюу үндэсний нэвтрүүлгийн хувь (Долоо хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 50 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна)
- Нөхцөл шаардлагын 7.15 буюу өөрийн бүтээлийн хувь (Долоо хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 30 хувиас доошгүй нь өөрийн бүтээл байна)
- Нөхцөл шаардлагын 7.17 буюу хөтөлбөр хуваарийн дагуу цагийн хуваарийг баримталж байгаа эсэх (Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгч нь нэвтрүүлгээ урьдчилан гаргасан хөтөлбөр, хуваарийн дагуу, цагийн хуваарийг баримтлан нэвтрүүлнэ)
- Нөхцөл шаардлагын 7.27 буюу зар сурталчилгааны хэтрэлт (Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгаа нь 15 минутаас хэтрэхгүй байна)
- Нөхцөл шаардлагын 7.43 буюу тухайн орон нутагт хийгдсэн бүтээлийн хувь (Орон нутгийн телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн 30 хувиас доошгүй нь тухайн орон нутагт хийгдсэн, тухайн орон нутгийн телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгч, студи продакшний бүтээл байна)
Шалгалтанд хамрагдах үйлчилгээ эрхлэгчид:
№ | Тусгай зөвшөөрөл эзэмшигч | Телевизийн нэр | Үйлчилгээний хамрах хүрээ |
1 | Симарк ХХК | Архангай ТВ | Архангай аймаг, Цэцэрлэг хот |
2 | Мичид Ньюс ХХК | Тамир ТВ | |
3 | Ар Би Эм Ти ХХК | АВ Телевиз | |
4 | Заулим алтай ХХК | НАЗ ТВ | Баян-Өлгий аймаг, Өлгий хот |
5 | Дербес ХХК | Дербес ТВ /Мэдээ, мэдээлэл/ | |
6 | Омирагаш крафт ХХК | ӨЛКЕ суваг /Мэдээ, мэдээлэл/ | |
7 | МТД ХХК | Хонгор ТВ | Баянхонгор, Баянхонгор хот |
8 | Иргэн О.Батбаатар | Баянхонгор ТВ | |
9 | Иргэн Н.Сундуй | Хөгжлийн ертөнц ТВ 10 | |
10 | Өнөөгийн Баянхонгор ТББ | NNB суваг /Мэдээ мэдээлэл/ | |
11 | Булган энержи групп ХХК | Булган Ард ТВ | Булган аймаг, Булган хот |
12 | Сайхан Монгол урсгал НҮТББ | Сайхан Монгол телевиз | |
13 | Ханлиг тайшир ХХК | Миний нутаг ТВ | Говь-Алтай аймаг, Алтай хот |
14 | Ц. Буянхишиг | Зэрэглээт Алтай телевиз /Мэдээ, мэдээлэл/ | |
15 | Дархан мэдээлэл төв ХХК | DBS TV | Дархан-Уул аймаг, Дархан хот |
16 | Music BOX /Хөгжим/ | ||
17 | Лха ХХК | Лха ТВ | |
18 | Кино /Кино | ||
19 | ARDU /Хөгжим/ | ||
20 | Аа Жи Би Ти Виз ХХК | RGB TV | |
21 | Эн Би Эс Ди Ти Ви | Дархан ТВ | |
22 | МОТЕСН ХХК | Дархан ТВ /Нийгэм, эдийн засаг/ | |
23 | Иргэн М. Мөнхбаяр | Од телевиз | Дархан-Уул аймаг, Шарын гол сум |
24 | Монголт ХХК | МНТ ТВ | Дорноговь аймаг, Сайншанд хот |
25 | Ж. Ганчимэг | Чөлөөт бүс телевиз | Дорноговь аймаг, Замын Үүд сум |
26 | Ашдын нөхөр ХХК | Дорнод ТВ | Дорнод аймаг, Чойбалсан хот |
27 | ПБС ХХК | PBS TV | |
28 | Гэгээн гэгээ ХХК | Мижи ТВ | |
29 | Шинэ зураг ХХК | TV-6 телевиз | |
30 | Шинэ суваг ХХК | Шинэ суваг | |
31 | Иргэн Ж. Өлзийбаатар | Цоглог тв | Дундговь аймаг, Сайнцагаан сум |
32 | Буянт чандмань ХХК | Маргад ТВ | |
33 | Жавхлант ширээт ХХК | Завхан ТВ | Завхан аймаг, Улиастай хот |
34 | Батдорж | Air 1 ТВ | |
35 | Монгол Оросын хамтарсан ЭРДЭНЭТ үйлдвэр | Эрдэнэт ТВ | Орхон аймаг, Эрдэнэт хот |
36 | Фило ХХК | TV-10 | |
37 | Номин Макс ХХК | NBTV | |
38 | Ситиблессинг ХХК | МBS TV | |
39 | ГТДХ ХХК | Сонор ТВ | |
40 | Ишилан ХХК | EBS TV | |
41 | Эрдэнэт таймс сонин | ETV | |
42 | Эрдэнэт лайт ХХК | Тусгал 1 ТВ | |
43 | Асгатын гол ХХК | Мэдээллийн бирж | |
44 | Бунадо ХХК | Тэнгэр ТВ | |
45 | Лха ХХК | Лха ТВ | |
46 | Сайхан төгс хайрхан ХХК | Эрдэнэт channel /Теле-худалдаа/ | |
47 | Арвай милк ХХК | Арвайхээр чөлөөт суваг | Өвөрхангай аймаг, Арвайхээр хот |
48 | Дөлгөөн соёмбо ХХК | Соёмбо ТВ | |
49 | Хас-Өрлөг ТББ | Хас ТВ | |
50 | Өв Сувд ХХК | Гоо марал ТВ | |
51 | Гоо Марал мэдээллийн нэгдсэн сүлжээ НҮТББ | Гэгээлэг /Нийгэм, эдийн засаг/ | |
52 | Сайн цаг дэлгэрэх ХХК | Дэлгэрэх ТВ | Өвөрхангай аймаг, Тарагт сум |
53 | Дуу дүрсийн мэдээллийн хамтын ажиллагааны төв НҮТББ | Эрдэнэзуу TV | Өвөрхангай аймаг, Хархорин сум |
54 | Түвдэнгийн Бор Интернэшнл | Алтан говь ТВ | Өмнөговь аймаг, Даланзадгад |
55 | Ёл цуурай ХХК | (UC TV) Өмнөговийн төв телевиз | |
56 | Говийн долгион мэдээллийн төв ТББ | Говийн наран ТВ | |
57 | Цэций медиа ХХК | Цэций ТВ | Өмнөговь аймаг, Цогтцэций сум (Тавантолгой) |
58 | Талын долгион | Талын долгион ТВ | Сүхбаатар аймаг, Баруун урт сум |
59 | Датуком ХХК | BBS TV | |
60 | Морьтын ширээ ХХК | SB ТV | |
61 | Миний Монгол Энтертайнмэнт ХХК | Миний монгол | Сэлэнгэ аймаг, Мандал сум |
62 | Миний монгол | Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот | |
63 | Хэрх-Өргөө ХХК | Таны Сэлэнгэ ТВ | Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот |
64 | МДЛО ХХК | Мандал ТВ | Сэлэнгэ аймаг, Мандал сум |
65 | Залуусын өргөө ХХК | Залуус ТВ | |
66 | Мөнхгавшгай ХХК | Эрдэнэ ТВ | Сэлэнгэ аймаг, Сайхан сум |
67 | Төв аймгийн төв ньюс сонин | TBS | Төв аймаг, Зуунмод хот |
68 | Сама ХХК | Сама Тв | Увс аймаг, Улаангом хот |
69 | Хоса ТВ ХХК | МBC ТВ | |
70 | Тунгалаг огторгуй ХХК | Ховд телевиз | Ховд аймаг, Ховд хот |
71 | Эко Жаргалант ХХК | Эко ТВ | |
72 | Некст дэвшил ХХК | Олон ястны телевиз /Нийгэм, эдийн засаг/ | |
73 | Эхлэх шинэ жаргалант ХХК | Жаргалант ТВ /Нийгэм, эдийн засаг/ | |
74 | Хөвсгөл мэдээллийн төв НҮТББ | Далай ээж ТВ | Хөвсгөл аймаг, Мөрөн хот |
75 | Лха ХХК | Лха ТВ | |
76 | Үзэсгэлэнт мөрөн ХХК | Мөрөн Тв | |
77 | Өсөх прогресс ХХК | Хөвсгөл ТВ | |
78 | Шинэ зууны залуу хэнтий Нийгэмд үйлчилдэгТББ | Хэнтий ТВ | Хэнтий аймаг, Чингис хот |
79 | Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоо НҮТББ | Green TV | |
80 | Багануурын амьдрал сонин ХМХ | Наран телевиз | Багануур дүүрэг |
81 | Буян налайх ХХК | Буян телевиз | Налайх дүүрэг |
Дээрх мэдээллээс дүгнэж үзвэл 08 дугаар сард 7 зөрчилгүй телевиз байснаас 09 дүгээр сард 13 болж зөрчилгүй телевизийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч тухайн орон нутгийн талаарх мэдээ, мэдээллийг тогтмол бэлтгэж нэвтрүүлдэггүй, өөрийн бүтээлийн хувь 30-аас бага, үндэсний бүтээлийн хувь 50-аас бага, нэвтрүүлгийн тогтсон сүлжээ, хөтөлбөр байдаггүй, урсдаг зар явуулдаг, давхар лого ашигладаг зэрэг зөрчлүүд Архангай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгууд болон Багануур, Налайх хотын телевизүүдийн хувьд хэвээрээ байна.
Эдгээр зөрчлүүдийг арилгах талаар тус хорооноос холбогдох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.