Home / Articles / Ази номхон далайн бүсийн сүлжээний мэдээллийн төв...
Ази номхон далайн бүсийн сүлжээний мэдээллийн төв (APNIC)-ийн бүсийн хурал зохион байгуулагдлаа
2015-10-19
Ази номхон далайн бүсийн сүлжээний мэдээллийн төв (APNIC)-ийн бүсийн хурал зохион байгуулагдлаа Ази номхон далайн бүсийн сүлжээний мэдээллийн төв (APNIC)-ийн бүсийн хурал зохион байгуулагдлаа

Тус хорооны гадаад хамтын ажиллагааны хүрээнд Ази номхон далайн сүлжээний мэдээллийн төв (АПНИК)-ийн бүс нутгийн хурал Монгол Улсад 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралд холбогдох төрийн байгууллага, мэдээлэл холбооны үйлчилгээ болон интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн 45  орчим төлөөлөгчид оролцлоо.

 Хурлаар АПНИК-ийн мэргэжлийн зөвлөхүүд  өөрийн үйл ажиллагаа, шинэчлэлтэй холбоотой мэдээлэл болон АйПи хаяглалт хувилбар 6-ын нэвтрүүлэлтийн талаар олон улсын туршлага, үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, олон улсын интернетийн орчин, интернетийн нөөц ашиглах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Монгол Улсын харилцаа холбооны салбар, тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар Мобиком нэтворкс ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Жемнэт ХХК болон Үндэсний дата төв танилцуулга хийлээ.