Home / Articles / Баталгаажуулалтын үнэлгээний хороо 2015 оны ээлжит 9...
Баталгаажуулалтын үнэлгээний хороо 2015 оны ээлжит 9 дүгээр хуралдаан болов
2015-10-16
Баталгаажуулалтын үнэлгээний хороо 2015 оны ээлжит 9 дүгээр хуралдаан болов Баталгаажуулалтын үнэлгээний хороо 2015 оны ээлжит 9 дүгээр хуралдаан болов

Баталгаажуулалтын үнэлгээний хороо нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  1. МСМ Групп ХХК-ийн нийлүүлэх NavCom Technology Inc байгууллагын нийлүүлж буй SF-3050  загварын хүлээн авагч тоног төхөөрөмж нь Америкийн нэгдсэн улсын TUV SUD AMERICA INC байгууллагын тохирлын үнэлгээний шаардлага хангаж, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны IEC 60950-1, -22 стандарт, Цахилгаан соронзон зохицооны EN 301 489-1,-3, EN 55022 стандарт, Радио давтамжийн ETSI EN 300 440 стандарт шаардлагуудыг бүрэн хангасан байна. Энэхүү бүтээгдэхүүн нь Монгол Улсын Үндэсний радио давтамжийн зурвасын төлөвлөлтөд нийцэж байгаа тул тохирлын гэрчилгээг 2 жилийн хугацаагаар олгох шийдвэр гаргав.