Home / Articles / Харилцаа Холбооны Зохицуулах хорооны хамт олон нийт...
Харилцаа Холбооны Зохицуулах хорооны хамт олон нийт 280 ширхэг мод, бут сөөг тарилаа
2015-10-02
Харилцаа Холбооны Зохицуулах хорооны хамт олон нийт 280 ширхэг мод, бут сөөг тарилаа Харилцаа Холбооны Зохицуулах хорооны хамт олон нийт 280 ширхэг мод, бут сөөг тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн мод тарих өдөр болгосон билээ. Уг зарлигийн дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд 09 дүгээр сарын 26-ны өдөр Харилцаа Холбооны Зохицуулах хорооны нийт ажилчид тус хорооны Радио долгион хяналтын төвийн хашаанд уламжлал ёсоор мод тарилаа. Жил бүр зохион байгуулж буй уг арга хэмжээнд тус хорооны ажилчид идэвхтэй оролцож энэ жил нийт 280 ш мод бут сөөгийг тарьсан ба РДХТ-ийн хашаанд 3 га орчим газарт ногоон байгууламжтай болж түүнийг арчлан ургуулж байна.