Ажлын байр: ЖОЛООЧ
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сайн мэддэг байх, холбогдох хууль, дүрэм, журам, заавар, гэрээ, хэлцлийн талаар тэр дундаа хөдөлмөрийн эрх зүйн харилцааны талаар зохих мэдлэгтэй байх
- Автомашин механикийн болон онолын, агрегатын тодорхой хэмжээний мэдлэг ба туршлагатай байх, техникийн анхан шатны засвар үйлчилгээг хийж чаддаг байх
- Ажлын явц, үр дүнг удирдлагад байнга эргэж мэдээлдэг байх
- Хувийн ашиг сонирхлыг хөөдөггүй байх, байгууллага гэсэн өөриймсөг сэтгэлтэй байх
- Багаар болон ачаалалтай ажиллах чадвартай байх
- Харилцааны өндөр соёлтой байх
- Нууцыг хадгалж чадах, итгэл хүлээлгэж болох, үнэнч шударга байх,
- Хувийн соёл өндөртэй байх;
Ажлын байрны үндсэн зорилт
- Байгууллагын автомашин жолоодон үйлчлэх, хариуцсан автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцаж, найдвартай ажиллагааг хангах
Бүрдүүлэх материал
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Жолооны үнэмлэхнйи хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 12 сарын 19 өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: | 304 257 |
Факс: | 327 720 |
Цахим хаяг: | www.crc.gov.mn |