Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2015 оны 01-р сарын 12-ны өдрийн А/02 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотод телевиз радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд 2015 оны 01-р сарын 19-нөөс 2-р сарын 02-ны өдрүүдэд үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэлээ
Шалгалтанд хамрагдсан газрууд . Үүнд:
№ | Төрөл | Тусгай зөвшөөрөлтэй | Тусгай зөвшөөрөлгүй | ||
1 | CaTV | Кабель шугамаар | 5 | МЦХ ХК, Сансар кабель ХХК, Хийморь кабелийн телевиз ХХК , Эн Би Си ХХК, Супервижн нэтворк ХХК, Талст эрчим ХХК, Сансар дижитал ХХК, Сансар тур ХХК, Мегажит ХХК, Лха хөх тэнгэр ХХК , Оптимум нэтворк ХХК, Сансар хай дефинэшн ХХК | |
MMDS | 5 | Эм Ди Эйч Эс ХХК | |||
MUDS | 2 | ||||
2 | IPTV | 2 | Юнивишн ХХК, Скаймедиа корпораци ХХК | ||
3 | Хиймэл дагуулын сүлжээгээр | 1 | ДДэш ТВ ХХК | ||
4 | Газрын дахин дамжуулах сүлжээгээр | 1 | РТС УТҮГ |
Үзлэг шалгалтыг дараах чиглэлээр хийсэн. Үүнд:
- 2013 оны шалгалтаар өгсөн үүрэг даалгавар, заавар зөвлөмжийн дагуу авсан арга хэмжээ, гүйцэтгэлийн байдал
- Холбогдох хууль тогтоомж, тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлагын хэрэгжилт
- Техник тоног төхөөрөмжийн ашиглалтын байдал, стандарт шаардлага хангасан эсэх
- Хөдөлмөр аюулгүй ажиллагааны мөрдөлт
- Хэрэглэгчдийн үйлчилгээ
- Дамжуулж буй сувгийн бүтэц
- Радио давтамжийн ашиглалтын байдал
Шалгалтанд хамрагдсан үйлчилгээ эрхлэгчдийн 2013 оны шалгалтаар өгсөн үүрэг даалгавар, холбогдох дүрэм журам, стандартын хэрэгжилтийн байдлыг 2015 онтой харьцуулж үзэхэд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангахын тулд тодорхой ажлууд хийгдсэн байна. Тухайлбал:
- Техникийн холболт суурилуулалтыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн.
- Зарим үйлчилгээ эрхлэгчид телевиз, сувгуудтай гэрээ байгуулсны үндсэн дээр дамжуулдаг болсон гэх мэт
Гэвч телевиз, сувгуудтай хийсэн холболтын гэрээний нөхцөл харилцан адилгүй, зарим үйлчилгээ эрхлэгчдийн дуудлагын төв, үйлчилгээний байр талбай хэт жижиг, операторийн тоо холбогдох стандарт шаардлага хангаагүй, үйлчилгээний соёл, чанар хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрснээс гадна мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байсан бэрхшээлтэй асуудал нийтлэг байлаа.
Шалгалтын нэгдсэн дүн, илэрсэн зөрчил, авсан арга хэмжээг мэдэгдсэн албан тоотыг шалгалтанд хамрагдсан бүх газруудад хүргүүлсэн.
Шалгалтын дүнгээр авсан арга хэмжээ
№ | Шалгалтад хамрагдсан газрууд | Шалгалтын дүн | Авсан арга хэмжээ |
1 | Юнивишн ХХК | Зөрчилгүй | Шалгалтын дүнг хүргүүлсэн |
2 | Скаймедиа корпораци ХХК | ||
3 | Эн Би Си ХХК | ||
4 | ДДэш ТВ ХХК | Холбогдох хууль тогтоомж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт, техникийн стандарт шаардлагын хэрэгжилт, радио давтамжийн ашиглалтын байдал зарим талаар зөрчилтэй | Зөрчлийг мэдэгдэж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн |
5 | Сансар дижитал ХХК | ||
6 | Мегажит ХХК | ||
7 | Сансар кабель ХХК | ||
8 | Талст эрчим ХХК | ||
9 | МЦХ ХК | ||
10 | Хийморь кабелийн телевиз ХХК | ||
11 | Супервижн нэтворк ХХК | ||
12 | РТС УТҮГ | ||
13 | Оптимум нэтворк ХХК | 2013 оны 8 сард тусгай зөвшөөрөл шинээр авсан. Техник төхөөрөмжийн холболт суурилуулалт хийсэн боловч үйл ажиллагаа эхлээгүй | Тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн |
14 | Сансар тур ХХК | Зөвшөөрөлтэй радио давтамжаасаа өргөн зурвас ашиглаж байгаа нь бусад MMDS-үүдийн ашиглаж буй радио давтамжид нөлөөлөл үүсгэсэн | |
15 | Сансар хай дефинэшн ХХК | 2013 оны шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй байсан зөрчил хэвээрээ. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан | Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй тухай мэдэгдэл хүргүүлсэн |
16 | Лха хөх тэнгэр ХХК | 2011 онд тусгай зөвшөөрөл авсан ч шүүхийн асуудалтай гэсэн шалтгаанаар үйл ажиллагаа явуулаагүй | Үйлчилгээний хамрах хүрээнээс Улаанбаатар хотыг хассан |
17 | Эм Ди Эйч Эс ХХК | Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан | Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн |