Home / Articles / МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХЬ...
МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.
2012-10-22

Ажлын байр: ЖОЛООЧ

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй
  • Монгол Улсын Замын  хөдөлгөөний дүрмийг сайн мэддэг байх, холбогдох хууль, дүрэм, журам, заавар, гэрээ, хэлцлийн талаар тэр дундаа хөдөлмөрийн эрх зүйн харилцааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Автомашин механикийн болон онолын, агрегатын тодорхой хэмжээний мэдлэг ба туршлагатай байх, техникийн анхан шатны засвар үйлчилгээг хийж чаддаг байх
  • Ажлын явц, үр дүнг удирдлагад байнга эргэж мэдээлдэг байх
  • Хувийн ашиг сонирхлыг хөөдөггүй байх, байгууллага гэсэн өөриймсөг сэтгэлтэй байх
  • Багаар болон ачаалалтай ажиллах чадвартай байх
  • Харилцааны өндөр соёлтой байх
  • Нууцыг хадгалж чадах, итгэл хүлээлгэж болох, үнэнч шударга байх,
  • Хувийн соёл өндөртэй байх;

Ажлын байрны үндсэн зорилт

  • Байгууллагын автомашин жолоодон үйлчлэх, хариуцсан автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцаж, найдвартай ажиллагааг хангах

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Жолооны үнэмлэхнйи хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 10 сарын 29 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304 257
Факс: 327 720
Цахим хаяг:  www.crc.gov.mn