Home / Articles / Тусгай зөвшөөрөл шинээр авах
Тусгай зөвшөөрөл шинээр авах
2022-03-15

Хүсэлт гаргагч

1. Хууль, журам, нөхцөл шаардлага, зах зээлийг судлах

Хэрэв та харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ эсвэл радио давтамж ашиглах эрхийн бичиг авах гэж байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй танилцах шаардлагатай.

Холбогдох хууль, журам, нөхцөл шаардлага, зохицуулалт-ын баримт бичигтэй энд дарж танилцана уу. Тухайн үйлчилгээний зах зээлийн мэдээллийг эндээс авна уу.

Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, төрөл бүрээр тусгай зөвшөөрлийг олгох, сунгахаар тогтоосон хугацаа

2. Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Тусгай зөвшөөрөл авах, эсвэл бүртгүүлэхээр хүсэлт гаргагч нь ХХЗХ-ноос Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам-ын дагуу эрхлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны төрлөөс хамааран харгалзах өргөдлийн маягтуудыг бүрэн бөглөн, уг маягтанд заасан холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ.

Эрхлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаанд радио давтамж ашиглах шаардлагатай бол радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн маягт, холбогдох материалыг бүрдүүлж ирүүлнэ.

Хүсэлт гаргагч нь холбогдох өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, дүгнэлт гарган, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно.

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн маягтуудыг дараах хүснэгтээс авна уу.

Хүснэгт 1

Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтууд: Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтыг бөглөх заавар
1 Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх /Загвар маягт/
2 Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /Загвар маягт/ (Яриа, Интернет, Сансрын хөдөлгөөнт холбоо)
3 Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ /Загвар маягт/
4

Телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ /Загвар маягт/

Төлбөртэй телевизийн үйлчилгээ /Загвар маягт/

5 Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ /Загвар маягт/
6 Контент нийлүүлэх үйлчилгээ Контент нийлүүлэх үйлчилгээ /Загвар маягт/
7 Тусгай зөвшөөрлийн эзэмшил солих, зөвшөөрөл шилжүүлэх хүсэлт, өргөдлийн маягт  

3. Заавар, зөвлөгөө авах

Та өргөдлийн маягтыг бөглөх болон холбогдох нотлох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ Хүснэгт 1-д хамаарах төрлийн дагуу байршуулсан Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтыг бөглөх заавар-ыг сайтар уншиж, дэлгэрэнгүй зааварчилгаа, тайлбар, жишээ загвартай танилцана уу.

Хэрэв дээрх заавар, тайлбараас асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтнүүдтэй дараах хаягаар холбогдох эсвэл биеэр уулзан зөвлөгөө авах боломжтой. (Холбоо барих хаяг, утас, имэйл хаяг)

4.Тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч та дээрх дарааллын дагуу өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.

Хүсэлтийг “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам“- д заасны дагуу хүлээн авна. Хэрэв таны бүрдүүлсэн материалын иж бүрдэл дутуу бол тус журмын дагуу буцаагдана. Иймд бүрэн гүйцэд материал ирүүлэх нь дүгнэлт гаргаж, олгох ажлыг түргэн шуурхай болгоход тустай гэдгийг анхааралдаа авна уу.

5.Хүсэлтийг шийдвэрлэх

"Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам"-ын дагуу иж бүрдлийг шалган баталгаажуулан хүлээж авснаас хойш ХХЗХ нь Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам“-ын 4.6, 4.7, 4.8-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлнэ.

Тус Хорооны хуралдаан нь дүрмийн дагуу сард нэгээс доошгүй удаа хуралдаж тусгай зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэх бөгөөд шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг хүргүүлнэ.

Хэрэв тусгай зөвшөөрлийн хүсэлтэд олгохоос татгалзсан тухай шийдвэр гарсан тохиолдолд холбогдох үндэслэл бүхий хариу тайлбарыг албан бичгээр хүргүүлнэ.

6. Гэрээ байгуулах, төлбөр төлөх

Та тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүлээн авсан бол тухайн шийдвэрт заасан хугацаанд ХХЗХ-ны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн-тэй холбоо барьж, тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулж, зохицуулалтын үйлчилгээний хөлс, радио давтамж ашиглах бол радио давтамжийн ашиглалт үйлчилгээний төлбөр төлнө.  

Тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 30, 42.4-р зүйл заалт, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам“-ын 6.4-ыг үндэслэн тэмдэгтийн хураамж төлнө.

Тусгай зөвшөөрлийн гэрээг талууд харилцан зөвшилцөж, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулан, төлбөр төлснөөр танд тусгай зөвшөөрөл олгох болно.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч

Та  гэрээ байгуулсан өдрөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч болж байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд гэрээ болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, стандартыг хангаж, ХХЗХ-ны тогтоол, шийдвэр, бусад холбогдох хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагаа эхлэх ёстой ба эхлээгүй бол Харилцаа Холбооны тухай хуулийн 15.1.3, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам“-ын 12.1.6–д тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхаарна уу.

Тусгай зөвшөөрлийн талаарх хууль журмууд