Харилцаа холбооны зохицуулах хороо, ШУТИС-Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургалтын төвтэй хамтран тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажилтан, удирдлагыг мэргэшүүлэх ээлжит сургалтыг 2025 оны 4 сарын 28-ний өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Шуудангийн салбарын цогц мэдлэг олгох батлагдсан хөтөлбөрийн дагуу 38 цагийн сургалтын сэдэв нь шуудангийн үйлчилгээ эрхлэгчийн мэдэх шаардлагатай агуулгын хүрээнд бэлтгэгдсэн.
Сургалтад 2024-2025 онд тусгай зөвшөөрөл авсан байгууллагын төлөөлөл хамгийн идэвхтэй хамрагдсан нь нэвтрэн орж буй шуудангийн зах зээлд өрсөлдөх чадварыг мэргэшсэн хүний нөөц, хүний нөөцийн бодлогоор нэмэгдүүлж байгааг харуулж байна. Сургалтаар олгосон мэдлэгийг бататгах шалгалтыг 2025 оны 5 сарын 24-26-ны хооронд зохион байгуулж, амжилттай төгссөн 22 шууданчдад мэргэжлийн сертификатыг 2024 оны 04 сарын 22-ны өдөр гардууллаа.
Мэргэшүүлэх сургалтыг 2019 оноос эхлэн 5 дахь удаагаа зохион байгуулж, шуудангийн салбарын 125 ажилтан, удирдлагыг мэргэшүүлж, сертификат олгоод байна.