Home / Articles / ШУУДАНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН 2022 ОНЫ ТУСГАЙ...
ШУУДАНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН 2022 ОНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭЛЭЭ
2023-10-13
ШУУДАНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН 2022 ОНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭЛЭЭ ШУУДАНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН 2022 ОНЫ ТУСГАЙ  ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭЛЭЭ

ШУУДАНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН 2022 ОНЫ ТУСГАЙ

ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭЛЭЭ 

Тус хорооноос 2023 оны эхний хагас жилийн байдлаар дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх гэсэн ангиллаар нийт 164 тусгай зөвшөөрлийг 115 хуулийн этгээд эзэмшиж байна. Үүнд:

Шуудангийн сүлжээ байгуулах 12 тусгай зөвшөөрлийг 6 хуулийн этгээд, шуудангийн үйлчилгээ үзүүлэх 152 тусгай зөвшөөрлийг 109 хуулийн этгээд эзэмшиж байна. Үүнээс шинээр тусгай зөвшөөрөл авсан 14 хуулийн этгээд, эдийн засгийн хүндрэл, программ хангамж болон нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа эхлүүлээгүй, зогсоосон 66 хуулийн этгээд, тогтвортой, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 49 хуулийн этгээд тус тус байна.

Тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн биелэлтийг 10 үндсэн шалгуур үзүүлэлтийн дагуу ач холбогдлын коэффинцентоор дүгнэхэд: 

1.    Гаалийн зөрчилгүй ажилласан байдал – 98%; 

2.    Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн байдал 94%; 

3.    Хаягийн бичвэрийн стандартын мөрдөлт 36.3%; 

4.    Үйлчлүүлэгчийн гомдол, зөрчлийн мэдээлэл 77.6%;

5.    Үнэ тарифын өөрчлөлт, хаягийн шинэчлэлийн мэдээлэл 87.8%;

6.    Гамшиг болон онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө 77,6%;

7.    Статистик тайлан, мэдээллийг ирүүлсэн байдал 85.8%; 

8.    Хилийн чанадад хамтран ажиллах байгууллагын гэрээний мэдээлэл 98%;

9.    Шуудангийн бүртгэл хяналтын программ ашиглалт, үйлчилгээний чанар, гардуулалтын үнэлгээ 39.4%; 

10. Зохицуулах хорооноос зохион байгуулсан сургалт, олон нийтийн арга хэмжээнд оролцсон идэвх, оролцоо 79,6% гэсэн үнэлгээг тус тус үзүүлсэн байна.

  

Дээрх 10 үзүүлэлтийн дагуу хувийг нэгтгэж, дундаж үнэлгээг гаргахад:

-           60-иас доош хувийн үнэлгээтэй  - 0,

-           60-80%-ийн үнэлгээтэй  - 11,

-           80 хувиас дээш үнэлгээтэй 38 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа бөгөөд дундаж үнэлгээ 80%-тай үнэлэгдсэн нь шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа тогтворжиж, гаалийн зөрчил буурсан үзүүлэлтүүд нь тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн биелэлтийн дүнд  сайнаар нөлөөлсөн.

Иймд гэрээний үүргийн биелэлтийн үр дүнд үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

-       ХХЗХ-оос хагас жил тутам авч байгаа статистик тоон мэдээлэл, тайланг үнэн зөв бөглөж, гэрээнд заасан хугацаанд ирүүлж хэвших,

-       Тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлсийг цаг тухайд төлөх;

-       Шуудангийн хаягийн бичвэр MNS 6775:2019 стандартыг Монгол Улс болон хилийн чанадад хамтран ажилладаг салбаруудын өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх, сургалтад хамруулах

-       Шуудангийн үйлчилгээний үнэ тарифын өөрчлөлтийг гэрээний үүргийн дагуу ХХЗХ-д хянуулж, удирдлагын шийдвэрээр баталгаажуулан мөрдөж, олон нийтэд тогтмол мэдээлэх,

-       Үйлчилгээ үзүүлэх ажлын байрны хаяг байршлын мэдээллийг өөрчлөгдсөн даруйд албан ёсоор ХХЗХ-нд мэдээлж байх,

-       Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 2-т заасан хугацаанд ирүүлэх,

-       Хилийн чанадад хамтран ажиллах гэрээнд хариуцлагын хэсгийг нэмж оруулах, шинэчлэх бүрд ХХЗХ-д мэдэгдэх;

-       Гамшиг болон онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөг удирдлагаар батлуулж хувийг ХХЗХ-д ирүүлэх, мөрдөх;

-       Шуудангийн бүртгэл хяналтын системд илгээмжийн гардуулалт хийсэн тухай мэдээллийг тухай бүр оруулж хэвших,

   

Тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн

шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт

 

Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд

1

Амекс эм эн жи ХХК

26

МК Трансворлд ХХК

2

Америк тээвэр ХХК

27

Монгол таун онлайн экспресс ХХК

3

Амьтай дөрөв ХХК

28

Мон корей топ ложистик ХХК 

4

Англофрейт ХХК

29

Мон ложистикс карго ХХК

5

Ану монгол карго ХХК

30

Найс Монголиа трейдинг ХХК

6

Аршгүүр ХХК

31

Сабо моторс ХХК

7

Асралт хөхий ХХК

32

Сайн экспресс пост ХХК

8

Баянтүмбэ трейд ХХК

33

Сакура мандал ХХК

9

Би дабльюу ай эс ХХК

34

Стора централ ХХК

10

Бид монгол интернэшнл ХХК

35

 Степ ланд ХХК

11

Бинчин хүү ХХК

36

Ти Эс Эн Жэй ХХК

12

Бритлайн ХХК

37

Уу сод ХХК

13

ВИПМК ХХК

38

Хамаг монгол хуралдай ХХК

14

Виско боловсролын төв ХХК

39

Хишиг карго ХХК

15

Голд алибаба монголиа ХХК

40

Эйр пасифик ХХК

16

Гран тэмүн ХХК

41

Эм Зэт Ти Глобал ХХК

17

Гэрэлт хүрэх оргил ХХК

42

Эм Эф Юу ХХК

18

Дөлгөөн дэлгэрэх ХХК

43

Энх Анирлан ХХК

19

Интратул монгол ХХК

44

Эс Ти Өү Экспресс ХХК

20

Коко групп ложистикс ХХК

45

Юни карго терминал ХХК

21

Марин нью пост ХХК

46

Юу ти пи эс онлайн ХХК

22

Туушин ХХК

47

Монгол шуудан ХК

23

Централ экспресс ХХК

48

Ди Эйч Эл ХХК

24

Сэлэнгэ Групп ХХК

49

Карголинк ХХК

25

Эс Эф Эм Эл ХХК

 

 

 

Шуудангийн Зохицуулалтын Газар