Home / Articles / Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2021 оны гэрээний...
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2021 оны гэрээний үүргийн биелэлтийг дүгнэлээ
2022-10-19

Тус хорооноос 2022 оны эхний хагас жилийн байдлаар шуудангийн сүлжээ, үйлчилгээ гэсэн ангиллаар нийт 135 тусгай зөвшөөрлийг 102 хуулийн этгээд эзэмшиж байна. Үүнд:

Шуудангийн сүлжээ байгуулах 7 тусгай зөвшөөрлийг 4 хуулийн этгээд, шуудангийн үйлчилгээ үзүүлэх 122 тусгай зөвшөөрлийг 98 хуулийн этгээд эзэмшиж байгаа юм. Үүнээс шинээр тусгай зөвшөөрөл авсан 21 хуулийн этгээд, эдийн засгийн хүндрэл, нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа эхлүүлээгүй байгаа 51 хуулийн этгээд, тогтвортой, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 30 хуулийн этгээд тус тус байна.

Улс хоорондын шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй дараах чиглэлийн 30 хуулийн этгээдийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэлээ. Эдгээрт:

·         АНУ чиглэлд - 10

·         БНСУ чиглэлд - 7

·         ИБУИНВУ  2

·         БНТУ -  2

·         ХБНГУ - 1

·         БНЧУ - 1

·         Швед улс - 1

·         Улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээ эрхлэгч - 6.

Гэрээний үүргийн биелэлтийг 10 үндсэн шалгуур үзүүлэлтийн дагуу ач холбогдлын коэффинцентээр дүгнэлээ. 

1.    Гаалийн зөрчилгүй ажилласан байдал – 90.1%; 

2.    Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн байдал 93.3%; 

3.    Хаягийн бичвэрийн стандартын мөрдөлт 36.3%; 

4.    Үйлчлүүлэгчийн гомдол, зөрчлийн мэдээлэл 73.3%;

5.    Үнэ тарифын өөрчлөлт, хаягийн шинэчлэлийн мэдээлэл 90.1%;

6.    Гамшиг болон онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө 26,6%;

7.    Статистик тайлан, мэдээллийг ирүүлсэн байдал 83.3%; 

8.    Хилийн чинадад хамтран ажиллах байгууллагын гэрээний мэдээлэл 100%;

9.    Шуудангийн бүртгэл хяналтын программ ашиглалт, үйлчилгээний чанар, гардуулалтын үнэлгээ 39.4%; 

10. Зохицуулах хорооноос зохион байгуулсан сургалт, олон нийтийн арга хэмжээнд оролцсон идэвх, оролцоо 86,5% үнэлгээг тус тус үзүүлсэн байна.

Дээрх 10 үзүүлэлтийн дагуу хувийг нэгтгэж, дундаж үнэлгээг гаргахад:

-           60-80%-ийн үнэлгээтэй  - 14,

-           80 хувиас дээш үнэлгээтэй 16 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа бөгөөд дундаж үнэлгээ 80%-тай үнэлэгдсэн нь шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа тогтворжсон, тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн биелэлт хангалттай  байна.

Иймд гэрээний үүргийн биелэлтийн үр дүнд үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

-       Тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлбөрийн үлдэгдэл, зөрчилгүй ажиллах;

-       Шуудангийн бүртгэл хяналтын програмд бүртгэгдсэн илгээмжийн гардуулалтын гүйцэтгэлийг ханган ажиллах;

-       ХХЗХ-нд жил, хагас жил тутмын статистик тайлан мэдээллийг үнэн зөв, гэрээнд заасан хугацаанд хоцрогдолгүй ирүүлж хэвших;

-       Үйлчилгээний үнэ тарифыг Шуудангийн тухай хуулийн 18-т заасны дагуу ХХЗХ-нд хянуулж, удирдлагын шийдвэрээр баталгаажуулан мөрдөж, нийтэд тогтмол мэдээллэх;

-       Хилийн чанадад хамтран ажиллах гэрээний өөрчлөлт болон үйлчилгээ үзүүлж байгаа ажлын байрны хаягийн өөрчлөлтийг тухай бүрт нь ХХЗХ-нд мэдээлж байх;

-       Гамшиг болон онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулан ХХЗХ-нд ирүүлэх, удирдлагын шийдвэрээр батлуулан мөрдөх;

-       Шуудангийн хаягийн бичвэр MNS 6775:2019 стандартыг Монгол Улс болон хилийн чанадад хамтран ажилладаг салбаруудын өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх.

 

Гэрээний үүргийг дүгнэсэн тогтвортой, идэвхтэй үйл ажиллагаа явуулж

буй 30 хуулийн этгээд

Улс хоорондын шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид

1

 Амекс эм эн жи ХХК

13

 Интратул Монгол ХХК

2

 Америк тээвэр ХХК

14

 Коко групп ложистикс ХХК

3

 Англофрейт

15

 МК транс ворлд ХХК

4

 Аршгүүр ХХК

16

 Мон корей топ ложистик ХХК

5

 Асралт хөхий ХХК

17

 Мон тээвэр сервис ХХК

6

 Би дабльюу ай эс ХХК

18

 Монгол таун онлайн экспресс ХХК

7

 Баянтүмбэ трейд ХХК

19

 Найс Монголиа трейдинг ХХК

8

 Бид монгол интернэшнл ХХК

20

 Сакура мандал ХХК

9

 Бритлайн ХХК

21

 Уу сод ХХК

10

 ВИПМК ХХК

22

 Хамаг монгол хуралдай ХХК

11

 Гэрэлт хүрэх оргил ХХК

23

 Эйр пасифик ХХК

12

 Дөлгөөн дэлгэрэх ХХК

24

 Эрчист гүрэн

Буухиа шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид

1

 Туушин ХХК

4

 Эс Эф Эм Эл ХХК

2

 Централ экспресс ХХК

5

 Монгол шуудан ХК

3

 Сэлэнгэ Групп ХХК

6

 Ди Эйч Эл ХХК

 

 

Шуудангийн Зохицуулалтын Газар