Харилцаа холбооны зохицуулах хороо нь шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулсан мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг MТҮП-ийн сургалтын төвд 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Харилцаа холбооны зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, ГЕГ - Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас сургалт, мэдээллийн илтгэлүүд тавигдаж, шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн 120 төлөөлөл хамрагдлаа. Сургалтаар шуудангийн салбарт үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, ажилтан, удирдлагууд мэдэх шаардлагатай сэдвүүд тавигдсан. Үүнд:
- “Статистик мэдээ ирүүлэх шинэчилсэн маягтын танилцуулга”;
- “Шуудангаар үйлчлүүлэгчид хэрхэн НӨАТ-н баримт олгох тухай”;
- "Эм, эмнэлгийн хэрэгслийг шуудангийн илгээмжээр илгээхэд анхаарах зүйлс";
- “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах гаалийн хорио цээрийн хяналт шалгалт”;
- "Гаалийн зөрчил, анхаарах асуудал";
- “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг шуудангийн илгээмжээр дамжин орохоос урьдчилан сэргийлэх”
”Статистик мэдээ ирүүлэх шинэчилсэн маягтын танилцуулга”
“Шуудангаар үйлчлүүлэгчид хэрхэн НӨАТ-ын баримт олгох тухай”
"Гаалийн зөрчил, анхаарах асуудал"
“Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг шуудангийн илгээмжээр дамжин орохоос урьдчилан сэргийлэх”
Энэ удаагийн сургалт нь ХХЗХ-той байнга хамтран ажилладаг ГЕГ, ЦЕГ, УХШИГГ-аас гадна Татварын ерөнхий газраас шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэд мэдлэг олгох илтгэл тавигдсан нь онцлог болсон. Мөн сургалтын тавигдсан илтгэлүүдийг гадаад улс орнуудад үйл ажиллагаа эрхэлж буй шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулан видео хичээл хэлбэрээр бэлтгэн орон зай, цагийн зөрүүнээс хамаарахгүйгээр мэдлэг, мэдээлэл авах боломжийг олгох юм.
Шуудангийн Зохицуулалтын Газар