Home / Articles / РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН...
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ
2022-06-02
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ

2022-05-16 өдөр  

Хийгдэх ажил Хууль, журмын заалт Хэн Хугацаа
1 Радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг ХХЗХ-нд хүргүүлэх Олон нйитийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг үнэ тарифын мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлж,  бүртгүүлнэ. (хуулийн 45 дугаар зүйлийн 45.9 дэх хэсгээс) Радио, телевиз 2022.05.20 -ны дотор
2 Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг нийтлэх Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 2.8-д заасны дагуу хянаж бүртгэсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг баталж, цахим хуудсандаа байршуулан нийтэд ил тод мэдээлнэ. (Журмын 2.11) ХХЗХ 2022.05.30
3 Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэг) Радио, телевиз 2022.06.04-нөөс эхлэн 2022.06.18-ны 00:00 цагаас өмнө зогсооно.
4 Сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх, ШӨХТГ-т албан бичгээр хүргүүлэх   Сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх тайланг өөрийн цахим хуудсаар эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлж, нотлох баримтын хамт шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлнэ. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.5. дахь хэсэг) Радио, телевиз 2022.06.27- ны дотор
5 Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нотлох баримтыг хадгалах Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаатай холбоотой баримт болон сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх хуваарь, үнийн санал, гэрээ, эфирийн бичлэгийг нотлох баримт болгож 6 сараас доошгүй хугацаагаар хадгална. (Журмын 3.18) Радио, телевиз 2022.12.20 хүртэл

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН  2022 ОНЫ НӨХӨН, ДАХИН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХЭЭР  БҮРТГҮҮЛСЭН, СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ ТЕЛЕВИЗҮҮДИЙН ЖАГСААЛТ    

Телевиз, сувгийн нэр Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр Үйлчилгээний төрөл Эзэмшлийн мэдээлэл Хамрах хүрээ
Үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн нэр Эзэмшлийн хувь
Булган аймаг
1 Сайхан Монгол ТВ Сайхан Монгол  ЭИАК НҮТББ Өргөн нэвтрүүлгийн телевиз Б.Мөнхбаатар 100 Булган сум
Хэнтий аймаг
2 Өндөрхаан ТВ Өндөрхаан цахим ертөнц НҮТББ Өргөн нэвтрүүлгийн телевиз Ө.Одмаа 100 Хэрлэн сум

  САНАЛ АВАХ ӨДӨР
2022.06.19