Home / Articles / Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн ажлын...
Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн ажлын тайлан
2024-07-01

2024 оны эхний хагас жил

Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвд 2024 оны хагас жилийн байдлаар нийт 96 албан бичиг ирснээс шийдвэрлэсэн байдлаар нь авч үзвэл:

1.     Харилцан нөлөөллийн албан бичиг нийт 44 ирсэн. Үүнд:

·         Улаанбаатарт хотод 35 байршилд,

·         Хөдөө орон нутагт 19 байршилд хэмжилт шалгалт хийгдсэн.

2.    Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүй түвшний хэмжилт шалгалтын албан бичиг нийт 6 ирсэн. Үүнд:

·         Улаанбаатар хотод 3 байршилд,

·         Хөдөө орон нутагт 5 байршилд хэмжилт шалгалт хийгдсэн.

Мөн хүсэлт, мэдэгдэл, бусад  нийт 46 албан бичиг ирсэн.

ХХЗХ-ны РДӨНХТ-ийн инженерүүд 2024 оны хагас жилд Монгол Улсын 20 аймаг, 21 сум, 2 боомтод 58 хоногийн хугацаанд ажиллаж, нийт 13,493 км замыг туулж хэмжилт, хяналт хийж гүйцэтгэсэн байна.