Home / Articles / МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ...
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2023-05-12

Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: ОСДҮ – Монгол улсад 2023 

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол улсын нутаг дэвсгэрт олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээ

Тусгай зөвшөөрлийн олгох хугацаа

 

Олгох тусгай зөвшөөрлийн тоо

1

Интернэтээр дамжуулан (OTT)

Монгол улс

5 жил

1

 

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа:
[2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цаг]

Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх хугацаа:
[2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 09:30 цаг] 

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь “Монгол улсын нутаг дэвсгэрт олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг”-ийг тус хорооны www.crc.gov.mn сайтаас татах болон хариуцсан мэргэжилтэнд хандан авах боломжтой.

ОСДҮ-Монгол Улсад 2023 -Сонгон шалгаруулалтын баримт бичиг татах

Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг доорх хаягаар ирүүлнэ.

Хаяг: Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,
          Сүхбаатарын гудамж-13, Бага тойруу, 6 дугаар хороо,
          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,
          Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар
          Хариуцсан мэргэжилтэн: Ц.Ануужин
          Утас: 11-304258

Цахим хуудас:            www.crc.gov.mn
Цахим хаяг:                  info@crc.gov.mn

Огноо: [2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр]