Home / Articles / МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 55 ЖИЛИЙН...
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 55 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
2022-09-27
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 55 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 55 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

 

1966 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд “Найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан туслах гэрээ” байгуулагдаж, тус гэрээний хүрээнд 1966 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Үндэсний телевизийн станц байгуулах суурь тавигдаж, ЗХУ-ын хөрөнгө оруулалт, техникийн туслалцаатайгаар баригдаж 1967 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Үндэсний телевизийн станцыг ашиглалтад оржээ.

БНМАУ-ын Улс төрийн товчооны 193 дугаар тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл радиогийн улсын хорооны бүрэлдэхүүнд Монголын зурагт радиогийн захиргааг байгуулж, өөртөө коллеги, уран сайхны зөвлөлтэй, (Улс төр, эдийн засгийн суртал нэвтрүүлгийн, мэдээллийн, хүүхэд залуучуудын, соёл урлагийн, хөгжмийн, киноны, программын) 7 редакцтайгаар Монголын Үндэсний телевизийг анх байгуулсан түүхтэй.

Зураг1. 1966 оны 3 дугаар сарын 29-ны өдөр

 

 Үндэсний телевизийн станцын шав тавих ёслол

 Монголын үндэсний телевиз нь 1967 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр анхны бүрэн хэмжээний эфирээ цацаж байсан бол, 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн  гаргаж байв. 1991 оноос Азиасат системээр анх удаа нэвтрүүлэг цацах боломжтой болж, телевизийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ хүргэдэг болжээ.

 

1967 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 20 минутаас зурагт радиогийн төвөөс анхны шууд нэвтрүүлгийг үзүүлжээ. Хариуцлагатай редактор П.Банзрагч зохиолыг бичиж, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа, программ эрхэлсэн орлогч дарга Ч.Очирбал нар уншиж, баталсан байв

Монголын Үндэсний телевиз нь Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо / ABU/-ны бүрэн эрхт гишүүнээр 1997 оны 1 дүгээр сард сонгогдож радио телевизийн уран бүтээлчид тус холбооноос зохион байгуулсан удаа дараагийн уралдаанд амжилттай оролцож нэр хүндтэй шагналуудыг хүртсэн байна.

 

2005 оны 2 дугаар сард “Олон нийтийн радио телевизийн тухай” хууль батлагдаж Монголын Үндэсний радио, телевиз “Олон нийтийн” гэсэн статустай болж өргөн олон нийт, ард иргэддээ хараат бус мэдээллээр тэгш үйлчлэх хууль зүйн орчин бүрдсэн юм. Ийнхүү олон нийтийн статустай, үндэсний хэмжээний телевизтэй болсон нь Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд гарсан томоохон үйл явдал байсан юм.

Монголын Үндэсний олон нийтийн телевизийн нийт хамт олон үе үеийн уран бүтээлчид та бүхэндээ Монголын телевизийн урлаг, Монголын Үндэсний телевиз үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат холбоочин Дахын Готовын амьдралын зам номноос....

 

http://www.azjargal.mn/10016396