Монгол Улс 5G технологид ашиглах радио давтамжийг олон улсын хэмжээнд 2023 онд баталгаажуулж, бодлого зохицуулалтын орчныг шат дараатайгаар бүрдүүлсэн бөгөөд ийнхүү 2025 оны 05 дугаар сарын 15 өдөр албан ёсоор 5G сүлжээг нэвтрүүлж байна.


Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Радио давтамжийн зурвасыг дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5 дахь үеийн системд ашиглах тусгай зөвшөөрөл олгох” сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж, өнөөдөр үйлчилгээ эрхлэгчдэдээ тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нь гардуулан өглөө.





5G сүлжээ нь өндөр хурдны интернэтээр хязгаарлагдахгүй харилцаа холбоо, аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай зэрэг олон салбарт хувьсгал авчирна.