Home / Articles / МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД МЭДЭЭЛЭЛ НИЙЛҮҮЛЭХ...
МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД МЭДЭЭЛЭЛ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ
2024-09-18
МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД МЭДЭЭЛЭЛ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН  САНД МЭДЭЭЛЭЛ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны тасралтгүй, үр ашигтай байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор зөвшөөрлийн төлбөрийн зөрчилтэй үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэх  ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Үйлчилгээ эрхлэгч нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль болон тус хороотой байгуулсан зөвшөөрлийн гэрээний дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлс, радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөр, дугаарлалтын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тус тус гэрээнд заасан хуваарийн дагуу жил бүр төлөх үүрэгтэй.

Тус хороо нь Монгол банкны зээлийн мэдээллийн албатай байгуулсан гэрээний дагуу төлбөр төлөх эцсийн хугацаанаас 395 хоног хэтэрсэн, төлбөрийн үлдэгдэл дүн нь 20.000 төгрөгнөөс дээш үнийн дүнтэй зөвшөөрлийн төлбөрийн мэдээллийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны  өдрөөс эхлэн нийлүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна.

Иймд зөвшөөрөл эзэмшигч та бүхэн Харилцаа холбооны зохицуулах хороотой байгуулсан гэрээний дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлс, радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөр, дугаарлалтын зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх үүргээ биелүүлж, төлбөрөө бүрэн барагдуулна уу.

Зөвшөөрлийн төлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус хорооны санхүүгийн хэлтсийн 11-320205 дугаарт холбогдон авах боломжтой.