Home / Articles / МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2023-01-10

Тус Хороонд үзэгч, олон нийтийн зүгээс телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан борлуулсан нэвтрүүлэг ихээр нэвтрүүлж байгаа нь телевиз нь соён гэгээрүүлэх танин мэдүүлэх үндсэн үүргээ биелүүлэхгүй, үзэгчдийн мэдэх эрхэд халдаж, телевизийн эфирийг мөнгө олох хэрэгсэл болгож байна гэсэн агуулга бүхий гомдол тасралтгүй ирэх болсон.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д дараах нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Үүнд:

“3.18.  Телевиз нь эд мөнгөний хонжворт сугалаа болон бараа бүтээгдэхүүнийг студид
                        байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр

            худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.

 3.181. Эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт эд мөнгөний
                        хонжворт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй.”

Тус Хорооноос телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын 3.18 дахь заалтын хэрэгжилтийг хангаж эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах хэлбэрийн нэвтрүүлэг нэвтрүүлж байгаа бол 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дотор зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлээд байна.

 

Иймд эд мөнгөний хонжворт сугалааг худалдан борлуулалтын шууд нэвтрүүлгийг дамжуулж буй телевизийн үйлчилгээ эрхлэгчид та бүхэн өргөн нэвтрүүлгийн тухай хууль, мөн хуульд нийцүүлэн батлагдсан “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ыг үйл ажиллагаандаа даган мөрдөж ажиллана уу.