Home / Articles / МЭДЭГДЭЛ 2023.12.02
МЭДЭГДЭЛ 2023.12.02
2023-12-02
МЭДЭГДЭЛ 2023.12.02

    Мэдэгдэл

     

    Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны  тухай хуулийн 9.1.14, Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын 6 дугаар зүйл, Интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 3.8.1 дэх  заалтын дагуу холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийг үндэслэн зөрчилтэй домэйн нэрийг жагсаалтад оруулдаг бөгөөд интернэтийн үйлчилгээ эрхлэгчид тухайн домэйн нэрийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах арга хэмжээ авдаг.

    Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 116 тоот зөвшөөрөл, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 9/6-8665 тоот шийдвэрийг тус тус үндэслэн zarig.mn цахим хуудсыг зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад оруулсан.

    Тус хороо нь зөвхөн эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, технологийн дэмжлэг үзүүлж ажилладаг болно.