Home / Articles / “IPV6, IXP, DATACENTER” БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ ОЛОН УЛСЫН...
“IPV6, IXP, DATACENTER” БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ ФОРУМ ЭХЭЛЛЭЭ
2024-03-07
“IPV6, IXP, DATACENTER” БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ ФОРУМ ЭХЭЛЛЭЭ “IPV6, IXP, DATACENTER” БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

 2024-03-07

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-тэй Монгол Улсын интернэтийн дундын холболтын төв (IXP)-ийн бодлого, зохицуулалт болон интернэтийн хаягжилтыг IPv6 хувилбарт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.

Хамтын ажиллагааны хүрээнд харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид, төрийн байгууллагуудын 50 орчим инженер техникийн албан хаагчдад зориулсан “Сүлжээ ба интернэтийн замчлал” технологийн сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. 

Монгол Улсын интернэтийн дундын холболтын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлага, бодлого зохицуулалт, тэргүүн туршлага солилцох зорилго бүхий “IPv6, IXP, Datacenter” сэдэвт форумыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж байна.

Форумд төрийн байгууллагууд, банк, дата төвүүд, мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчдийн 90 орчим төлөөлөл оролцлоо.

Мэдээлэл, харилцаа холбооны технологи сүүлийн хорин жилийн хугацаанд хурдтай хөгжиж, харилцаа холбооны үйлчилгээ болон интернэт улс орны нийгэм, эдийн засгийн салбарын гол хөдөлгөгч хүч болсон байна. Хэрэглэгчид болон төхөөрөмж хооронд найдвартай сүлжээ, холболтыг бий болгосноор мэдээлэл, харилцаа холбооны технологийн үйлчилгээний хэрэглээ нэмэгдэж, олон төрлийн бизнесийн шинэ загвар зах зээлд нэвтэрч байна.  

Цахим шилжилт бидний эргэн тойронд томоохон өөрчлөлтүүдийг авчирч, харилцаа холбооны салбар дижитал эдийн засагт илүү үнэ цэнэ, боломжийг бий болгож  байна.  Цахим шилжилтийг дагаж дата эдийн засаг нь орчин үеийн эдийн засгийн салшгүй нэг бүрдэл болсон бөгөөд өгөгдөл нь инновацын гол хөрөнгө болж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дүгнэлтээр Дижитал эдийн засаг нь дижитал технологи, дижитал дэд бүтэц, дижитал үйлчилгээ, өгөгдөл зэрэгт тулгуурлана.

Дата эдийн засаг дэлхийн чиг хандлагатай  хөл нийлүүлэхийн тулд 5G, IoT, дата төв, өгөгдлийн аналитик, дижитал платформ, хэрэглээний программуудыг хөгжүүлэхэд түлхэц болох найдвартай тогтолцоо, бодлого, зохицуулалтын баримт бичиг боловсруулах шаардлага бодлого боловсруулагчдын өмнө тулгарч байна.  

Манай Улсын хувьд дата эдийн засгийг салбар бүрд амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлэхийн тулд өргөн тархсан тооцооллын дэд бүтэц, их хэмжээний өгөгдөл хадгалах байгууламж буюу дата төв, үр ашигтай интернэт солилцооны төвийн дэд бүтцийн үйл ажиллагааг дэмжиж, эдгээр үйлчилгээнүүдийг зах зээл өрсөлдөөнийг дэмжихийн тулд хууль, эрхзүй болон бодлого, зохицуулалтын орчныг сайжруулж, салбар хоорондын хамтын ажиллагаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран ажиллах, дотоодын, олон улсын мэргэшсэн экспертүүдийн саналыг сонсох, цаашид мэдээллийн сүлжээний үйлчилгээний чиглэлээр тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, хэлэлцүүлж, санал солилцох нь энэхүү форумын зорилго болно.