Home / Articles / ХХЗХ, БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ РАДИО СУДАЛГААНЫ АГЕНТЛАГ БОЛОН...
ХХЗХ, БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ РАДИО СУДАЛГААНЫ АГЕНТЛАГ БОЛОН БНСУ-ЫН УТАСГҮЙ ХОЛБООНЫ СУРТАЛЧИЛГААНЫ НИЙГЭМЛЭГТЭЙ ТУС ТУС ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2023-12-05
ХХЗХ, БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ РАДИО СУДАЛГААНЫ АГЕНТЛАГ БОЛОН БНСУ-ЫН УТАСГҮЙ ХОЛБООНЫ СУРТАЛЧИЛГААНЫ НИЙГЭМЛЭГТЭЙ ТУС ТУС ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА ХХЗХ, БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ РАДИО СУДАЛГААНЫ АГЕНТЛАГ БОЛОН БНСУ-ЫН УТАСГҮЙ ХОЛБООНЫ СУРТАЛЧИЛГААНЫ НИЙГЭМЛЭГТЭЙ ТУС ТУС ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2023.12.05

Харилцаа холбооны зохицуулах хороо нь байгалийн хязгаарлагдмал нөөц болох радио долгионыг хуваарилах, хянах болон импортоор Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдэж буй ахуйн болон үйлчилгээний зориулалттай электрон тоног төхөөрөмжийг стандарт шаардлага хангаж буй эсэхийг шалгах, баталгаажуулах чиг үүрэгтэй ажилладаг билээ.

Дээрх чиг үүргийн хүрээнд радио долгионыг үндэсний төдийгүй олон улсын улсын хэмжээнд хянах, шалгах, хэрэглэгчдийн радио төхөөрөмжүүдийг хооронд нь аливаа саад, нөлөөлөлгүй ажиллах боломжоор хангах, радио долгион хяналт, шалгалтын нэгдсэн систем, электрон төхөөрөмжийн баталгаажуулалтыг сайжруулах зорилгоор БНСУ-ын Үндэсний радио судалгааны агентлаг болон БНСУ-ын Утасгүй холбооны сурталчилгааны нийгэмлэгтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг тус тус  байгууллаа.

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар Бүгд Найрамдах Солонгос Улсаас БНСУ-ын Үндэсний радио судалгааны газрын Ерөнхий захирал Сё Сёнг-Ил, БНСУ-ын Радио сурталчилгааны нийгэмлэгийн Дэд дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Сонг Жёнг-Сү болон бусад албаны холбогдох төлөөллүүд Монгол Улсад зочлон ирсэн юм.

Санамж бичигт Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, БНСУ-ын Үндэсний радио судалгааны газрын Ерөнхий захирал Сё Сёнг-Ил, БНСУ-ын Радио сурталчилгааны нийгэмлэгийн Дэд дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Сонг Жёнг-Сү нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд талууд:

1.    Харилцаа холбооны терминалын чиглэлээр мэргэшүүлэх, мэдээлэл дамжуулах, хамтарсан судалгаа, технологийн төсөл хэрэгжүүлэх;

2.    Туршилт болон баталгаажуулалтын чиглэлээр инженер, мэргэжилтнүүдийг солилцон ажиллуулах, харилцан туршлага судлах, чадавхжуулах;

3.    Хамтран сургалт, уулзалт, семинар зохион байгуулах;

4.    Өргөн нэвтрүүлгийн болон харилцаа холбооны тоног төхөөрөмжийн тохирлын үнэлгээний хяналт, шалгалт, туршилт хийх;

5.    Хөдөлгөөнт холбооны шинэ технологи (5G, 6G гэх мэт) нэвтрүүлсний дараах сөрөг нөлөөний зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

6.    Өргөн нэвтрүүлгийн болон харилцаа холбооны тоног төхөөрөмжийн тохирлын үнэлгээний туршилт, хяналттай холбоотой стандартын техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах юм.