Home / Articles / ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ НЭРЭМЖИТ 2023 ОНЫ...
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ НЭРЭМЖИТ 2023 ОНЫ “РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ” ОЛОХ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2023-07-06
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ НЭРЭМЖИТ 2023 ОНЫ “РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ” ОЛОХ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ НЭРЭМЖИТ 2023 ОНЫ “РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ” ОЛОХ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит Улсын аварга шалгаруулах “Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох” буюу үнэг агналтын тэмцээн 7 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумын Эх булгийн аманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ жилийн тэмцээнд Хилийн цэргийн 0151 анги, Батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 345 анги, Харилцаа Холбооны зохицуулах хороо, хувийн болон гэр бүлийн зэрэг 9 багийн 54 тамирчин уламжлалт 3.5 МГц болон 144 МГц, ойрын зайн гэсэн 3 төрлөөр M19, M21, М40, W19, W21, W35 ангилалд өрсөлдлөө.

Тэмцээний хамгийн залуу буюу 19 хүртэлх насны охидын ангилалд 1-р байрт Б.Ариунжаргал /Харилцаа холбооны зохицуулах хорооны-2 баг/, 2-р байрт М.Монголжингоо /Үнэг баг/, 3-р байрт М.Наранжаргал /Хилийн цэргийн-0151-1 баг/ нар шалгарсан бол 19 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд 1-р байрыг Б.Амаржаргал /Харилцаа холбооны зохицуулах хорооны-1 баг/, 2-р байрыг Б.Тэмүүлэн /Харилцаа холбооны зохицуулах хорооны-2 баг/, 3-р байрт Г.Мөнхдөл /хувиараа/ нар тус тус эзэлсэн байна.

Радио спортын нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын тэмцээнд  радио спортыг сонирхон хичээллэдэг иргэд, байгууллагуудын тамирчид оролцох боломжтой бөгөөд Монгол Улсад 1970-аад оны эхэнд үүсэн хөгжсөн, энэ үеэс улсын аварга шалгаруулах тэмцээн явуулахын зэрэгцээ тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн түүхтэй.

Радио спортын энэ төрлийн тэмцээнд тамирчид нь 5-аас 8 км-ийн радиус дотор ой мод, уул ус, бартаа саадтай орчинд нуусан 1-ээс 3 ваттын чадалтай 5-аас 10 ширхэг нэвтрүүлэгчүүдийг газрын зураг, луужин болон тусгай зориулалтын хүлээн авагч төхөөрөмжийн тусламжтай хайн олж, илрүүлэн барианд орох ёстой. Тэмцээний дүнг тамирчдын олсон нэвтрүүлэгчийн тоо, барианд орсон хугацаагаар нь дүгнэдэг.

Бусад гүйлтийн тэмцээнүүд зориулалтын зассан зам талбайд болдог бол үнэг агналтын буюу “Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох” тэмцээн нь ой мод, өндөр уул хад, гол горхитой орчинд зохион байгуулагдаж, тамирчдаас өндөр хурд хүч, тэсвэр хатуужил, мэдрэмж ихээр шаарддаг. Олон улсын болон тив дэлхийн тэмцээнүүдэд 50, 60, 70 насны эрэгтэй, эмэгтэй ангилуулалд ордог тул тамирчид бараг зодог тайлдаггүй нэгэн өвөрмөц спортын төрөл юм.

 

Тус хорооноос 2 багын 9 тамирчин оролцсоноос багийн дүнгээр 3-р байранд орж M19 ангилалд Б.Тэмүүлэн 2 мөнгө, 2 хүрэл, спортын мастер цол, Б.Амаржаргал 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл, W19 ангилалд Б.Ариунжаргал 2 алт, 1 мөнгө, спортын 2-р зэрэг, М21 ангилалд Б.Баттулга 1 алт, Ж.Амартөр 1 хүрэл, М.Энхзориг спортын 1-р зэрэг, W21 ангилалд Б.Батцэцэг 1 мөнгө, 1 хүрэл, W35 ангилалд М.Эрдэнэцэцэг 1 мөнгө, 2 хүрэл, спортын дэд мастер цол, М40 ангилалд Б.Батбаяр 1 алт, 2 мөнгөн нийт 22 медальтайгаар тэмцээнийг амжилттай өндөрлүүллээ.