2023.12.15
Харилцаа холбооны зохицуулах хороо Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран "Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь харилцаа холбооны сүлжээнд хүний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, олон нийтийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн хязгаарлалт тогтоохыг хориглох талаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу олон нийтээр хэлэлцүүлэх зорилготой юм.
Хэлэлцүүлэг арга хэмжээг нээж Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нар үг хэллээ.
Уг хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар "Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга" сэдвээр, ХХЗХ-ны ЗБХГ-ын дарга Т.Батболд "Домэйн нэрийн зохицуулалт" сэдвээр, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дэд ерөнхийлөгч З.Боргилмаа "Сэтгүүл зүйн салбарын тулгамдсан асуудал" сэдвээр тус тус илтгэл танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.