Home / Articles / ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛАХ ОРОН ТООНЫ БУС...
ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛАХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА
2023-12-12

Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэдэх Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах Орон тооны бус зөвлөлийн тавдугаар хурал 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр боллоо.

Ээлжит хурлаар 2023 оны 4-р улирлын телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн 18+ зөрчлийн дүнг хэлэлцэн, зөрчлийг давтан гаргасан үйлчилгээ эрхлэгчдэд шаардлага хүргүүлэх, тэдгээрээс тайлбар, мэдээллийг авахаар шийдвэрлэлээ. Эдгээр зөрчлөөс улирал бүр давтагдаж байгаа зөрчлийг хянан үзэхэд Монгол кино, бүтээлийн үг хэллэг, насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээний хэрэглээтэй холбоотой байх тул энэ төрлийн зөрчлийг бууруулах талаар хамтран ажиллах тухай албан бичгийг Кино урлагийн зөвлөлд хүргүүлэхээр төслийг хэлэлцэв.

Мөн Орон тооны бус зөвлөлийн 2024 оны ажлын төлөвлөгөө болон 2024 онд олон нийтэд хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн болон төрийн бус салбар байгууллагын төлөөллөөс бүрдсэн сургалт зохион байгуулах, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд редакцын бодлогын бодлогын хүрээнд хүүхэд хамгаалах талаар редакцын ёс зүйн зөвлөмж боловсруулж, хүргүүлэхээр санал нэгдэв.