Home / Articles / Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус...
Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал боллоо.
2024-12-13

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.а заалтын дагуу  радио,  телевизийн хөтөлбөрт хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах зорилгоор тус хорооны 2021 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Тус зөвлөл нь “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн хүрээнд дараах төрлийн зохисгүй агуулгатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэж байна. Үүнд:

  • Радио, телевизээр зохисгүй агуулгатай контент нэвтрүүлсэнтэй холбоотой иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
  • Өдрийн цагаар 18+ тэмдэглэгээтэй контент нэвтрүүлсэн зөрчлүүд;
  • Насны ангиллын тэмдэг тэмдэглэгээ буруу тавьсан болон огт тавиагүй зөрчлүүд;
  • Өдрийн цагаар зохисгүй агуулга бүхий киног нэвтрүүлсэн тохиолдлуудын талаарх хяналт, мониторингийн дүнтэй танилцаж,  зөрчлүүдтэй холбоотойгоор холбогдох зөвлөмж, мэдэгдлийг телевизүүдэд хүргүүлж, дүрмийн хэрэгжилтийг хангахад анхааран ажиллаж байна.

Орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал, сургалт зохион байгууллаа

Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих Орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, мөн 12 дугаар сарын 13-нд сургалтын хэлбэрээр зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтаар зөвлөлийн гишүүний зүгээс Харилцаа холбооны зохицуулах хорооны нийт ажилтан, албан хаагчдад дараах сэдвээр мэдээлэл хүргэлээ.

  • Сэтгэл зүйн эрүүл мэнд
  • Стресс менежмеэт

Сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалч эмч, судлаач, Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлийн гишүүн Ж.Гантулга  сургалт мэдээлэл хийлээ.

Орон тооны бус Зөвлөлийн

2024 оны ээлжит 3-р хуралдаанд хэлэлцсэн асуудал, авсан арга хэмжээ

·         2024 оны 3-р улирлын мониторингийн дүнгээр мэдэгдэл анхааруулга авсан 4 телевиз, зөвлөмж авсан 5  телевизүүдийн зөрчлөө арилгасан эсэх тайлан мэдээ;

·         2024 оны 9, 10 сарын мониторинг дүнгээр 18+ тэмдэглэгээтэй нэвтрүүлэг киног цагийн хязгаарлалт зөрчиж, өдрийн цагаар буюу 06-22 цагийн хооронд гаргасан- 8 телевиз;

  • Насны ангиллын тэмдэг тэмдэглэгээ буруу тавьсан болон насны ангиллын тэмдэглэгээ огт тавилгүйгээр зохисгүй гэж үзэж болох агуулга бүхий киног өдрийн цагаар нэвтрүүлсэн- 6 телевиз;
  • Хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлсэнтэй холбоотой ирсэн 1 гомдлын талаар тус тус зөвлөлийн хурлаар хэлэлцэж ярилцлаа;

Дээрх телевизүүдээс Радио, телевизийн хөтөлбөрийн дүрмээр хязгаарласан зохисгүй агуулга бүхий киног өдрийн цагаар нэвтрүүлсэн дараах 6 телевизийн мониторингийн тайланг танилцуулж хэлэлцлээ.Үүнд:

 

 

2024 оны 9-10 сарын мониторинг дүн

ТВ нэр

6 сар /удаа/

7 сар /удаа/

1

MNC

2

0

2

Channel 11

1

зөрчилгүй

3

МBO/Кино суваг/

зөрчилгүй

1

4

Дорнод

3

зөрчилгүй

5

Стар

3

зөрчилгүй

6

ТВ8

1

2

    Дээрх 6 телевиз нь Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага-ын 4.7-д заасныг зөрчиж 18+ насны ангиллын тэмдэглэгээ бүхий киног цагийн хязгаарлалт зөрчиж, өдрийн цагаар нэвтрүүлсэн, Насны ангиллын тэмдэг тэмдэглэгээ тавиагүй, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн 2.5.2, 2.5.4, 2.8.2 дэх заасныг зөрчиж, зохисгүй агуулга бүхий кино контент өдрийн цагаар нэвтрүүлсэн, өдрийн цагаар гаргасан кино нэвтрүүлэгт зохисгүй агуулга гаргасан байна гэж үзлээ. Зөвлөлийн зүгээс эдгээр телевизүүдэд зөрчил гаргахгүй байх талаар анхааруулж, албан бичиг хүргүүлээд байна.

     Мөн Сentral телевизээр 2024 оны 10-р сарын 13-ны өдөр нэвтрүүлсэн "Пигланд" нэртэй анимэйшн хүүхэлдэйн кино нь хүүхэд, залууст зохисгүй агуулгатай байна гэх үзэгчийн гомдлын дагуу тухайн телевизэд мэдэгдэж, холбогдох тайлбар мэдээллийн хамт Зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Зөвлөл уг киноны гомдолд дурдсан хэсэг нь зохисгүй үг хэллэгтэй, мөн тухайн агуулгын дууг хаах, дуут сигналаар орлуулах зэрэг техникийн хязгаарлалт хийхгүйгээр гаргасан байгаа нь Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн дүрмийн 2.3.1, Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагын 4.2 дах заалтыг зөрчсөн гэж үзэн, зөрчил гаргасан телевизэд зөвлөмж хүргүүлж ажиллалаа.

Хурлын төгсгөлд орон тооны бус зөвлөл 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцож, хэлэлцлээ.