Home / Articles / ЦЕГ-Эрүүгийн цагдаагийн албатай хамтран сургалт зохион байгууллаа
ЦЕГ-Эрүүгийн цагдаагийн албатай хамтран сургалт зохион байгууллаа
2022-10-03

Тус хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хуулиудын хүрээнд шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, зохицуулалтын бичиг баримт, дүрэм журам, шуудангийн стандартуудыг боловсруулан мөрдүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Уг үүргийнхээ хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албатай хамтран Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгч нийт аж ахуйн нэгжүүдийн удирдлага, ажилчдад зориулсан "Галт зэвсэг, сум, байлдааны зориулттай галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг шуудан илгээмжээр илгээхээс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох" сургалтыг өнөөдөр танхимаар 31, цахим хэлбэрээр 26 хүмүүсийг хамруулан зохион байгууллаа.

Тус хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн удирдлага, ажилчдыг мэргэшүүлэх, мэдлэг олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд хамгийн сүүлд “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг шуудангийн илгээмжээр дамжин орохоос урьдчилан сэргийлэх” сургалтыг АНУ, БНСУ, Европын холбооны улсуудын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 40 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, ажилтнуудыг хамруулан II-р улиралд хоёр өдрийн хугацаатай зохион байгуулсан билээ