Home / Articles / "ЦАХИМ ОРЧНЫ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН...
"ЦАХИМ ОРЧНЫ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-10-17
"ЦАХИМ ОРЧНЫ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА "ЦАХИМ ОРЧНЫ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.10.13

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс баталсан хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/121 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэд “Эцэг, эхийн зөвлөл” байгуулсан.

 Байгууллагын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар хорооны ажилтан, албан хаагчдад зориулан хүүхэд хамгааллын асуудлаар сургалт зохион байгууллаа.

 

 Сургалтаар төрөөс хүүхэд хамгааллын талаар баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин, аж ахуйн нэгж, байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвлөх Б.Батцэнгэл танилцуулж, Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд заасан хүүхэд хамгаалалтай холбоотой зохицуулалтын талаарх албан хаагчдын асуултад хариулж, хэлэлцлээ.