Home / Articles / БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙГООР АГААРЫН ШИЛЭН КАБЕЛЬ...
БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙГООР АГААРЫН ШИЛЭН КАБЕЛЬ ЭЗЭМШИГЧ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД
2023-08-30
БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙГООР АГААРЫН ШИЛЭН КАБЕЛЬ ЭЗЭМШИГЧ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙГООР АГААРЫН ШИЛЭН КАБЕЛЬ ЭЗЭМШИГЧ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД

“Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн захиалгаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1-ээс 10 дугаар байрнуудыг буулгах, дахин барилгажуулах төслийн гүйцэтгэгчээр “Мөнх ариун булаг” ХХК шалгарч, төслийн ажил үргэлжилж байна. Энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1-ээс 10 дугаар байр хооронд болон тэдгээрийн барилгын ажил гүйцэтгэх талбайд хамаарах гэрэлтүүлгийн шонгоор харилцаа холбооны кабель татагдсан байх тул уг байрлалд өөрийн өмчлөл, эзэмшлийн харилцаа холбооны кабельтай иргэн, хуулийн этгээд “Мөнх ариун булаг” ХХК /99984457/-тай холбогдож, Харилцаа холбооны тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана уу.