Home / Articles / АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ...
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 16 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОВ
2023-11-27

Ази, номхон далайн цахилгаан  холбооны байгууллага-АНДЦХБ (Asia-Pacific Telecommunity)-аас 3 жил тутамд зохион байгуулдаг Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулган (Preperatory Meeting for 16-th APT Session of the General Assembly)-д бэлтгэх хурал,  Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулган (16-th APT Session of the General Assembly) 2023 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдлаа. 

 

Монгол Улсын Гадаад Харилцааны яамнаас шийтгэн олгосон Бүрэн эрх /Credential/, өгсөн удирдамжийг баримтлан АНДЦХБ-ын Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганы хуралдаанд Монгол улсаас Нэгдсэн үндэсний байгууллагын АНДЭЗК-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, элчин сайд А.Төмөр, ЦХХХ-ны сайдын зөвлөх Т.Ганбат, ЦХХХЯ-ны газрын дарга С.Ганзориг, ХХЗХ-ны гишүүн бөгөөд Ажлын албаны дарга А.Лувсан-Очир, тус хорооны хуралдааны нарийн бичгийн дарга, АНДЦХБ-ын Удирдлагын хорооны Дэд дарга Т.Наранмандах, Нэгдсэн үндэсний байгууллагын АНДЭЗК-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч А.Гуамарал нарын бүрэлдэхүүнттэй төлөөлөгчид оролцов.      

 

АНДЦХБ-ын Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганы хуралдаан (16-th APT Session of the General Assembly), 2023 оны 11 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд болов. Үүнд:

  • Хэлэлцэх асуудлууд, дарааллыг хэлэлцэн батлав;

·         АНДЦХБ-ын Ерөнхий Ассамблейн 2021-2023 онд үүрэг гүйцэтгэсэн Ерөнхийлөгч, 2 дэд Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэн баталсан;

  • Ерөнхий Ассамблейн 16 дүгээр хуралдаан (16-th APT Session of the General Assembly)-нд бэлтгэх тусгай ажлын хэсгүүдийн тайланг хэлэлцэн батлав;
  • АНДЦХБ-ын Ерөнхий Ассамблейн 2021-2023 оны үйл ажиллагааны тайлан ба санхүү зарлагын аудит хийсэн тус байгууллагын Ерөнхийлөгчийн тайлангийн хэлэлцүүлэг хийж баталсан;

·         АНДЦХБ-ын Ерөнхий Ассамблейн 2024-2026 онд үүрэг гүйцэтгэх Ерөнхийлөгч, 2 дэд Ерөнхийлөгч-д дэвшигч нарыг хэлэлцэн сонгов. Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулга уулзалтаас тус байгууллагын Ерөнхийлөгчөөр Алиес Ахмед (Малдив), Дэд ерөнхийлөгчөөр хатагтай Калая (Тайланд), хатагтай Гуая (Папуа шинэ Гвинэй) нарыг тус тус гишүүн орнууд санал нэгтэй  хэлэлцэн сонгож шийдвэрлэв;

  • Ерөнхий Ассамблейн 2020-2023 оны үйл ажиллагааны тайлан ба санхүү зарлагын аудит хийсэн тайлангийн хэлэлцүүлж баталсан;
  • Ажлын хэсгээс боловсруулсан тус байгууллагын 2024-2026 оны үйл ажиллагааны стратеги, зардлын төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлав;  

·         АНДЦХБ-ын Үндсэн хууль, дүрмийн хүрээнд 2024-2026 оны хугацаанд тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга (APT General-Secretary) сонгууль, 2024-2026 оны хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч (APT-Deputy General-Secretary)-ын сонгуульд Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу оролцож, саналаа өгсөн болно. Ерөнхий нарийн бичгийн дарга (APT General-Secretary) Япон улсын иргэн одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга М.Кондо, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч (APT-Deputy General-Secretary)-д одоогийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч БНХАУ-ын иргэн Лю Зипин нар 2 дахь удаагаа 2024-2026 онд ажиллах 3 жилийн хугацаагаар гишүүн улсуудын олонхын саналаар  сонгогдов. Эдгээр 2 албан тушаалтны сонгуульд Монгол Улсын төлөөлөгчид оролцсон тайлан, үр дүнгийн талаарх илтгэх хуудсыг Монгол улсаас Нэгдсэн үндэсний байгууллагын АНДЭЗК-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, элчин сайд (төлөөлөгчдийн тэргүүн) А.Төмөр, ЭСЯ-наас албан шугамаар ГХЯ-нд хүргүүлсэн болно;

·         Шинээр сонгогдсон АНДЦХБ-ын Ерөнхий Ассамблейн ирэх 3 жилд буюу 2024-2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, стратеги болон санхүү, зардлын төсвийн төсөөллийг хэлэлцэн батлав;

·         2024 онд АНДЦХБ-ын гишүүн орнуудын Сайд нарын түвшний форум зохион байгуулах улс орон, хугацаа, төсөв зардлын саналыг хэлэлцэн шийдвэрлэх;

·         АНДЦХБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дэлгэрэнгүй тайланг хэлэлцэн баталсан;

·         Ерөнхий Ассемблейн 17 дугаар хуралдаан (17-th APT Session of the General Assembly) 2026 онд зохион байгуулах тов, улс орныг ажлын шугамаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.