АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
“ДЭЛХИЙН РАДИО ХОЛБООНЫ ДҮРЭМ 2024 (RADIO REGULATION 2024)-ИЙН 2 БОТЬ НОМЫГ АНГЛИ ХЭЛНЭЭС МОНГОЛ ХЭЛ РҮҮ ОРЧУУЛАХ”
АЖЛЫН ДААЛГАВАР
1. Зорилго
Монгол улс нь Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-д элсэн, “Олон Улсын Цахилгаан холбооны гэрээ”-нд 1965 онд гарын үсэг зурснаар Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага (цаашид ОУЦХБ гэх)-ын гишүүн орон болсон. ОУЦХБ нь 4 жил тутам Радио холбооны дүрмийг шинэчлэн баталдаг бөгөөд ОУЦХБ-ын гишүүн орнууд нь тус дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй юм.
Тус хороо нь “Дэлхийн радио холбооны дүрэм 2024” -ийн эхний 2 боть номыг 2025 онд, үлдсэн 2 боть номыг 2026 онд тус тус англи хэлнээс монгол хэлрүү хөрвүүлэхийг зорьж байна.
2. Урилга
“Дэлхийн радио холбооны дүрэм 2024” -ийг англи хэлнээс монгол хэлрүү орчуулах ажлыг сонирхсон этгээд нь хамтран ажиллах санал, гүйцэтгэгчийн багийн дэлгэрэнгүй танилцуулга болон үнийн саналыг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор дараах хаягаар ирүүлнэ үү.
Санал ирүүлэх хаяг: Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13, Метро бизнес төв, 5 давхар, Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258 /1304/
Имэйл: info@crc.gov.mn, bolortuya@crc.gov.mn
3. Хугацаа
Ажил гүйцэтгэх хугацаа нь гэрээ байгуулснаас хойш 3 сарын хугацаанд багтаан гүйцэтгэх.
4. Хийгдэх ажил
4.1. Дэлхийн радио холбооны дүрмийн 1-р боть буюу Дүрэм – 450 нүүр болон 2-р боть буюу Дүрмийн хавсралт – 800 нүүр, нийт 1 250 нүүр хуудсыг англи хэлнээс монгол хэл рүү 1:1 харьцаатайгаар орчуулах ажлыг гүйцэтгэнэ.
4.2. Орчуулга дараах шаардлагыг хангана. Үүнд:
4.2.1. Радио холбоо, сансрын холбооны мэргэжлийн үгсийг зөв ашиглах, спектр менежмент, радио станц, сансрын холбооны үүрэг, дамжуулах чадвар зэрэг техникийн нэр томьёог зөв орчуулах,
4.2.2. MNS ITU-R V.573.2021 монгол улсын стандартад туссан нэр томьёотой нийцүүлэх, шаардлагатай тохиолдолд хэлний зөвлөлөөс тодруулга авсан байх,
4.2.3. Техникийн үгсийн нэр томьёоны жагсаалт гаргаж, бүх орчуулгад зөв, нэг агуулгатайгаар ашигласан байх;
4.2.4. Орчуулсан үг, өгүүлбэрийг монгол хэлний дүрмийг баримталж, ойлгомжтой орчуулсан байх;
4.2.5. Орчуулгын бичвэрийг монгол хэлний фонтоор (times new roman), үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.0, догол мөр хоорондын зай 0 интервалтай байхаар бэлтгэх;
4.2.6. Зураг, хүснэгтийн текстийг бүрэн орчуулсан байх, томьёог Word Equation ашиглан бичсэн байх;
4.2.7. Орчуулсан файлыг pdf file болон e-book хэлбэрээр бэлтгэх;
4.3. Орчуулгын сүүлийн хувилбарыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Харилцаа холбооны бодлого зохицуулалтын газраар хянуулж, санал авсан байх.
5. Гүйцэтгэгчид тавигдах шаардлага
Орчуулгын ажил гүйцэтгэх баг нь дараах нөхцөлийг хангана. Үүнд:
5.1. 2 болон түүнээс дээш гишүүнтэй байх;
5.2. Англи болон Монгол хэлнээс орчуулгын зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх;
5.3. Багийн гишүүд нь судалгааны болон орчуулгын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно;
5.4. Радио холбооны зохицуулалт, техник, дүрэм журам, стандартын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
6. Тайлан
6.1. Гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж, тайланг цаасан (үдэж хавтаслах) болон цахим хэлбэрээр дор дурдсан хугацаанд Захиалагчид хүлээлгэн өгнө. Үүнд:
6.1.1. Эхний тайлан: Дэлхийн радио холбооны дүрмийн 1-р ботийн орчуулгыг гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор;
6.1.2. Явцын тайлан: Дэлхийн радио холбооны дүрмийн 2-р ботийн орчуулгыг гэрээ байгуулснаас хойш 75 хоногийн дотор;
6.1.3. Эцсийн тайлан: Гэрээ байгуулснаас хойш 90 хоногийн дотор,
6.2. Эцсийн тайланд ажлын даалгаварт заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн 2 боть номын орчуулга, нэр томьёоны жагсаалт болон бусад холбогдох материал зэргийг оруулсан байна.
---o0o---