1. Холбогдох журам, нөхцөл шаардлагатай танилцах
Хэрэв та тусгай дугаар ашиглан мэдээлэл, лавлах үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол холбогдох хууль тогтоомж болон төлбөрийн мэдээлэлтэй танилцана уу. Үүнд:
- "Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам"
- MNS 6366:2025 Хэрэглэгчтэй харилцах төвд тавих шаардлага
2. Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх
Бүрдүүлэх материал:
- Албан хүсэлт
- Тусгай дугаар шинээр хүсэх маягт -ыг бөглөн, уг маягтад заасан холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ.
Хүсэлт гаргагч та дээрх материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ тус хорооны www.customer.crc.gov.mn сайт эсхүл өөрийн биеэр, шуудангаар ирүүлнэ.
Хүсэлт гаргагч нь холбогдох өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй.
Та өргөдлийн маягтыг бөглөх болон холбогдох баримт, материалыг бүрдүүлэхтэй холбоотой тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол утсаар болон биечлэн ирж зөвлөгөө авах боломжтой.
Тусгай дугаар авсны дараа тусгай дугаар ашиглах зөвлөмжтэй танилцана уу.
3. Хүсэлтийг шийдвэрлэх
- Зохицуулах хороо нь тусгай дугаар шинээр авах хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 10-20 хоногт багтаан хянаж, шийдвэрлэнэ.
- Тусгай дугаар олгох шийдвэр гарсны дараа хүсэлт гаргагчид мэдэгдэх (утсаар, мессежээр, имэйлээр) ба ажлын 10 хоногт багтаан гэрээг байгуулна.
- Зохицуулах хорооны холбогдох албаны тусгай дугаар хариуцсан мэргэжилтэн нь баталгаажуулсан гэрээг хүсэлт гаргагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, журам, хүлээсэн үүргийн талаар тайлбар, мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Та гэрээ байгуулсан өдрөөс тусгай дугаар эзэмшигч болох бөгөөд гэрээнд заасан хугацаанд гэрээ болон ХХЗХ-ны тогтоол шийдвэр, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй.
Хэрэв тусгай дугаарыг олгохоос татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд үндэслэл бүхий хариу тайлбарыг албан бичгээр хүргүүлнэ.
4. Төлбөр
- Тусгай дугаарын хугацааг сунгуулахад төлбөр, тооцооны үлдэгдэлгүй байна.
- Тусгай дугаарын хугацааг сунгуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42.4-т заасны дагуу тэмдэгтийн хураамж төлнө.
- Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тусгай дугаар шинээр олгох шийдвэр гарснаас хойш 10 хоногт багтаан төлнө.
- Тусгай дугаарын төлбөр мэдээлэлтэй танилцана уу.