Харилцан холбооны зохицуулах хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

Тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн үйл ажиллагааг зогсоолоо

2026.05.28

    “Стар трий блүүм ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд шуудангийн үйлчилгээ үзүүлэх талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй" буюу Ховд аймгийн Ховд сум, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Говьсүмбэр аймгийн Чойр сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Булган аймгийн Булган сум, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Дархан-Уул аймгийн Дархан сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Дорноговь аймгийн Сайншанд сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум,Увс аймгийн Улаангом сум, Завхан аймгийн Улиастай сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд шуудангийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн зөрчил үйлдсэн тул  Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг зогсоох тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолыг хүргүүллээ.

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn