Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газраас шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн ажилтан, удирдлагад зориулсан мэдээ, мэдээллийг нэгдсэн журмаар олгох ээлжит сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулсан сургалтаар холбогдох төрийн байгууллагууд хамтран шуудангийн үйл ажиллагааг хууль, эрх зүйн баримт бичгийн дагуу хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг олгох зорилгоор мөрдөх баримт бичиг, анхаарах асуудал, заавар зөвлөмж болон цаг үеийн мэдээллийг хүргэдэг.
Сургалтад Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Оюуны өмчийн газар, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс зэрэг шуудангийн салбартай холбоотой төрийн байгууллагуудын мэргэжилтнүүд оролцож шуудангийн үйл ажиллагаа, ажлын байрны аюулгүй байдал, барааны тэмдэг зэрэг цаг үеийн хэрэгцээт мэдээллүүдээр илтгэл тавилаа. Үүнд:
- “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг шуудангийн илгээмжээр дамжин орохоос урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх”;
- “Гал түймрээс урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах”;
- “Оюуны өмчийн тухай хууль болон барааны тэмдэг”;
- “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын шинэчилсэн танилцуулга
“Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг шуудангийн илгээмжээр дамжин орохоос урьдчилан сэргийлэх” А.Энхбаяр: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн
“Гал түймрээс урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах” Д.Ариунзаяа: Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, ахмад
“Оюуны өмчийн тухай хууль болон барааны тэмдэг” М.Сумьяа: Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газрын мэргэжилтэн
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид
“Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын шинэчилсэн танилцуулга” Н.Насандолгор: Хяналт, шалгалт хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагч;
Энэ удаагийн сургалт онцлог нь шуудангийн салбарын хууль, эрх зүйн зохицуулалттай холбоотой мэдлэг олгоод зогсохгүй бусад салбаруудын чухал асуудлуудыг хамарч өргөн хүрээтэй зохион байгуулагдсанаараа онцлог байв.
Тухайлбал, шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчд аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад гамшиг осол, гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хэрхэн ажиллах, шуудангийн байгууллагын ажлын байрны аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг, мэдээлэл өгөх сургалтыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Ажлын байрны аюулгүй байдлыг хангах, төлөвлөх арга зам” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Оюуны өмчийн газраас “Оюуны өмчийн тухай хууль, барааны тэмдгийн эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалт орсон нь шуудангийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд өөрийн үйлчилгээний нэр, барааны тэмдгийг хуулийн хүрээнд хамгаалах, хууль ёсны дагуу ашиглах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлсэн.
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулан тогтмол зохион байгуулдаг энэхүү сургалтын нь шуудангийн салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, цогц мэдлэг олгох чухал ач холбогдолтой юм.
Шуудангийн Зохицуулалтын Газар