Харилцаа холбооны салбарт шинэ технологи, үйлчилгээ нэвтэрч, хөдөлгөөнт холбооны сүлжээний архитектур болон үйлчилгээ хүргэх хэлбэр төрөлжин өргөжиж, улмаар нийтийн хөдөлгөөнт холбооны сүлжээний таних код (PLMN ID)-ын хэрэгцээ нэмэгдэж байна.
Үүнтэй холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос хөдөлгөөнт холбооны сүлжээ, захиалгын таних кодын нөөцийг үндэсний хэмжээнд төлөвлөх, зохистой ашиглах зохицуулалтын үндсийг бүрдүүлэх зорилгоор Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдын 2024 оны А/29 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авч байна.
Баримт бичгийн төслийг “Захиргааны ерөнхий хууль”-ийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу санал авахаар Зохицуулах хорооны цахим хуудсанд байршуулсан (төслийг доорх линкээс татаж авах) тул та бүхэн төсөлтэй танилцаж Зохицуулалтын газарт хаяглан саналаа ирүүлэх эсхүл erdenetsetseg@crc.gov.mn хаягаар 2026 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
“Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний төсөл”